ОРХОН ГОЛ СЭРГЭЖ ЭХЭЛЖЭЭ


Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй алтны компаниудаас болж Өлтийн гол бохирдож, цугтгадаг Орхон голыг улаанаар нь эргүүлсэн асуудал гарсан. Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсгийнхэн өнгөрсөн онд газар дээр нь ажилласнаасаа хойш холбогдох арга хэмжээг шат дараатай авсаар байгаа аж.

Засгийн газрын хуралдаанд асуудлыг танилцуулж, Засгийн газраас дэмжлэг аван Орхон голын эх дээр алт олборлож байгаа алтны компаниудад зөрчлөө арилгах шаардлага хүргүүлэн, МХЕГ болон холбогдох бусад байгууллагынхантай хамтран үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авсан байна. Тодруулбал, БОАЖЯ-наас гарсан ажлын хэсгийнхэн Орхон голын эх дээр үйл ажиллагаа явуулж байсан алтны компаниудын үйл ажиллагааг тавдугаар сарын 22-ноос 2 сарын хугацаатайгаар зогсоосон. Үүнээс хойш компаниуд БОАЖЯ-наас тавьсан шаардлагыг биелүүлж, техн икийн болон нөхөн сэргээлтийг хийж, алт угааж буй цөөрмийн усаа гадагш гаргахгүй Өлт болон Шийртийн голыг бохирдуулахгүй байх арга хэмжээг авсны үр дүнд Орхон гол өнөөдөр сэргэж эхэлсэн байна. Энэ дагуу МХЕГ-аас компаниудыг үйл ажиллагаагаа эхлүүлэхийг зөвшөөрсөн учир үйл явцтай газар дээр нь танилцахаар өнгөрсөн долоо хоногт БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваагаар ахлуулсан ажлын хэсгийнхэн Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг Орхон багийн нутагт ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Архангай аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа, БОАЖГ-ын дарга Баянмөнхөөс гадна Мэргэжлийн хяналтын газар болон Цагдаагийн газрынхны төлөөлөл багтсан юм. Ажлын хэсгийнхэн Алтны компаниудын үйл ажиллагаатай танилцаж, өгсөн үүрэг даалгаврыг нь хэрхэн биелүүлсэн талаар мэдээлэл сонсож, яамнаас баримталж байгаа бодлогыг танилцуулсан юм. БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа хэлэхдээ "Та бүхэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, БОАЖЯ-ны зүгээс тавьж буй техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг цаг тухайд нь хийж, техникийн өндөр дэвшлийг ашиглан голын усыг бохирдуулахгүй байх хэрэгтэй байна. Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол уурхайн үйл ажиллагааг зогсоож, эрхийг нь цуцлуулах хүртэлх арга хэмжээг авч ажиллах болно" хэмээсэн юм.

Алтны компаниудын үйл ажиллагаа явуулж байгаа Шийртийн салаагаар урсаж буй Өлтийн гол өнгө засч, ан амьтад, жигүүртэн шувуу цуглах болсныг аж ахуй эрхлэгчид энэ үеэр дуулгаж, цаашид хууль дүрмээ биелүүлэн үйл ажиллагаагаа явуулах болно гэдгээ мэдэгдсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 1 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 1 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 4 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 4 цагийн өмнө
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна 8 цагийн өмнө
Нийслэлд +35 градус дулаан 8 цагийн өмнө
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2025/06/20
Улаанбаатарт 29 градус дулаан байна 2025/06/20
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 2025/06/19