​МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭ БНХАУ-Д СУРГАЛТАД ХАМРУУЛАХ ТАЛ ДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ


Хятадтай агаарын хаалгын тоо нэмэгдүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн тэргүүтэй албаны хүмүүс Хятадын иргэний нисэхийн удирдах газар (Civil Aviation Administration of China)-ын Дэд дарга Ноён Bан Жикин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтын үеэр өмнөд хөрштэй хиллэх агаарын хаалгын тоог нэмэгдүүлэх харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт тус хоёр байгууллагын техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, агаарын хаалганы тоог нэмэгдүүлэх, хоёр байгууллагын хооронд байнгын хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлэх гэсэн 3-н чиглэлээр ажиллахаар тусгагдсан юм.


Хоёр тал хамтын ажиллагаа болон тулгамдаж буй асуудлуудын талаар мөн ярилцсан. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн "Би энэ салбартаа ачигчийн ажлаас ажлын гараагаа эхэлсэн. Түүнчлэн олон улсын нисэх буудалд ажиллаж байх үед хамгийн бага асуудал гаргадаг гадаадын авиа компанийн нэг нь "Эйрчайна" байсан. Мөнхийн хөрш хоёр улс агаарын харилцааны салбарт ойр дотно хамтран ажиллах ёстой гэж боддог. Тиймээс энэ удаагийн уулзалт харилцан ашигтай үйл ажиллагаа явуулж, нягт хамтран ажиллахад өндөр ач холбогдолтой гэж үзэж байна. Өмнөд хөрштэйгөө хиллэдэг агаарын хаалгын тоог нэмэгдүүлбэл олон улсын нислэгт үүсч буй ачаалал багасч олон зорчигч энэ цаг үед энэ асуудлыг шийдсэн хоёр улсын иргэний нисэхийн байгууллагын удирдлагуудад баярлах болов уу. Түүнээс гадна ирэх жил шинэ нисэх буудал ашиглалтад орохтой холбоотойгоор олон мэргэжилтэнг БНХАУ-д сургалтад хамруулах тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байна" хэмээн хэлсэн.

Ноён Bан Жикин боловсон хүчний сургалтыг дэмжиж байгаагаа илэрхийлээд " Ноён Л.Бямбасүрэн та иргэний нисэхийн салбарт шат шатанд нь ажиллаж байсан шиг би бас энэ салбартаа доороос нь эхэлж ажилласан. Та ачигчаас ажлын гараагаа эхэлж байсан бол би барилга барихаас ажлаа эхэлж байлаа. Тиймээс таньтай ярилцахад их ойр, дотно санагдаж байна. Холын төрлөөс ойрын хөрш илүү. Энэхүү уулзалт цаашид өндөр хэмжээнд хамтран ажиллахад түүхийн шинэ хуудсыг нээх ач холбогдолтой" хэмээн ярилаа.
Монголын талаас нисгэгч, нислэгийн хөдөлгөөн удирдагч, инженер, техник, хууль зэрэг чиглэлийн мэргэжилтнүүдийг өмнөд хөршид сургах, туршлага солилцоход хоёр тал хамтран ажиллахаар болсон.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 1 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 1 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 4 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 4 цагийн өмнө
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна 7 цагийн өмнө
Нийслэлд +35 градус дулаан 7 цагийн өмнө
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2025/06/20
Улаанбаатарт 29 градус дулаан байна 2025/06/20
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 2025/06/19