"​АВТОМАШИНГҮЙ ГУДАМЖ" ТӨСЛИЙН АЖЛЫГ ТҮР ХУГАЦААГААР ЗОГСООВ


Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү болон бусад албаныхан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзжээ. Энэ үеэр иргэд Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд хэрэгжүүлэх "Автомашингүй гудамж" төслийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. Харин нийслэлийн Засаг даргын Дэд бутэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү "Автомашингүй гудамж" төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас ажлыг түр зогсоосон. Өнөөдөр төслийн талаар иргэдийн санал сэтгэгдлийг сонсоод цааш нь нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулна. Ингээд Засаг даргын зөвлөлийн хурлаас гаргасан тогтоол, шийдвэрийг холбогдох албаныханд болон иргэдэд шуурхай хүргэх болно" гэсэн юм.

Харин Монголын үндэсний барилгын ассоциацийн хуулийн мэргэжилтэн Д.Ууганбаяр "Нийслэлийн Засаг даргын 2016 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн захирамжаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Б.Цэрэндоржийн гудамжинд газар доорх үйлчилгээ бий болгох эрх олгосон байдаг. Тус газрыг нийслэлийн ЗДТГ эзэмшдэг бөгөөд Монголын үндэсний ассоциацитай "Автомашингүй гудамж" төслийг хэрэгжүүлэх гэрээ байгуулсан. Монголын үндэсний ассоциаци нь 150 гаруй аж ахуйн нэгжийг энгнээндээ нэгтгэсэн төрийн бус байгууллага. Эдгээр аж ахуйн нэгжийн дунд сонгон шалгаруулалт явуулаад уг төслийг "Бүти" ХХК хэрэгжүүлхээр болсон юм. Ажлыг гүйцэтгэгч компани нь зардлаа цэвэр өөрөөсөө гаргаж байгаа. Төслийг хэрэгжүүлснээр нэг ёсондоо ажлын байрыг нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зэрэг давуу тал ихтэй. Мөн газрын 0 тэнхлэгээс дээш ямар ч барилга байгууламж барихгүй. Иргэдийн яриад байгаа шиг хөшөө, усан оргилуурыг үгүй болгохгүй. Харин ч одоо байгаа ногоон байгууламжийг 10 дахин нэмэгдүүлж, усан оргилуурыг өшөө томсгож, хөшөөг эргүүлэн тавьж, тохижуулна. Энэ ажлыг Монголын үндэсний ассоциацид нэгдсэн аж ахуйн нэгжүүд монголын хөгжил цэцэглэлтэд оруулж буй хувь нэмэр гэж ойлгож байгаа" гэлээ.

Б.Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 1 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 1 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 5 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 5 цагийн өмнө
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна 8 цагийн өмнө
Нийслэлд +35 градус дулаан 8 цагийн өмнө
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2025/06/20
Улаанбаатарт 29 градус дулаан байна 2025/06/20
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 2025/06/19