ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН “ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ”


Шуудангийн тухай хуулийн 8 дугаар бүлгийн 27.2 дахь заалтаар "Энэ хуулийг зөрчсөн хүн хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ" гэж заасны дагуу Шуудангийн үйлчилгээ эрхлэхтэй холбоотой зөрчил гаргасан тохиолдолд дор дурдсан төрлийн арга хэмжээ авагдах болно. Үүнд:

  1. Эрх хасах шийтгэл
  2. Зөрчлийн үр дагаврыг арилгах
  3. Торгох шийтгэлийг ноогдуулна.

Эрх хасах шийтгэл:

Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлах, эсхүл зөвшөөрлийг хүчингүй болгохыг ойлгоно.

Тухайн аж ахуйн нэгж, тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахдаа:

  • хууль, захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон журмыг байнга, эсхүл ноцтой зөрчсөн
  • зөрчилд оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулна.

Зөрчлийн үр дагаврыг арилгах:

Зөрчлийн тухай хуулийн тусгай хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан зөрчлийн үр дагаврыг арилгах, учирч болзошгүй хохирол, хор уршгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг ойлгоно. Зөрчлийн үр дагаврыг арилгахын тулд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол зөрчил илэрсэн өдрөөс үйл ажиллагааг зогсоохоор заасан.

Торгох шийтгэл:

Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль бусаар саад учруулсан бол тухайн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. (1 нэгж* = 1000 төгрөг)

Харилцаа холбооны тухай хууль зөрчих:

  • харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэлийн стандарт, техник, технологийн нөхцөл, горимыг дагаж мөрдөөгүй;
  • харилцаа холбооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөтгөх, үйлчилгээний зориулалтыг өөрчлөх, түр зогсоох тухай Харилцаа холбооны зохицуулах хороо, эсхүл хэрэглэгчид урьдчилан мэдэгдээгүй;
  • хууль тогтоомжид зааснаас бусад үед харилцаа холбооны үйлчилгээг зогсоосон

Эдгээр зөрчлийг гаргасан тохиолдолд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж тухайн этгээдийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Шуудангийн тухай хууль зөрчсөн дор дурдсан тохиолдлуудад:

  • Шуудангийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуулийн этгээд шуудангийн үйлчилгээ үзүүлэх талаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • Ажил үүргээ гүйцэтгэж яваа шуудангийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын ажилтны үйлчлүүлэгчийн нутаг дэвсгэрт, эсхүл бүх төрлийн тээврийн буудал, зогсоолд аливаа төлбөр, хураамжгүйгээр саадгүй нэвтрэх эрхийг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Үйлчилгээ эрхлэгч нь Шуудангийн тухай хууль зөрчих:

  • хаяг тодорхойгүй шуудангийн илгээмжийг хуульд заасан "шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах, устгах" журмаар тодорхойлсон хадгалах хугацаа дуусмагц хүлээн авах этгээд, эсхүл илгээсэн этгээдийн хаягийг тогтоох зорилгоор задлах журмыг зөрчсөн;
  • шуудангийн илгээмжийг задалсны дараа хүлээн авах, эсхүл илгээсэн этгээдийн хаяг тодорсны дараа түүнд зохих шалтгаан, үндэслэлийг мэдэгдээгүй;
  • шуудангийн илгээмжийн хаягт эзнийг тогтоох боломжгүй болсон тохиолдолд илгээмжийг холбогдох байгууллагад шилжүүлээгүй, эсхүл хуульд заасан журмын дагуу устгаагүй;
  • шуудангийн үйлчилгээний тарифын талаарх саналаа үндэслэл, тооцооны хамт Зохицуулах хороонд хүргүүлээгүй бол тухайн этгээдийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Үйлчилгээ эрхлэгч нь Гаалийн тухай хууль зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн дагуу торгох арга хэмжээ авагдах ба хэрэв тухайн зөрчил давтагдвал эрх хасах шийтгэлийг оногдуулна.

Шуудангийн зохицуулалтын газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 1 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 1 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 5 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 5 цагийн өмнө
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна 8 цагийн өмнө
Нийслэлд +35 градус дулаан 8 цагийн өмнө
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2025/06/20
Улаанбаатарт 29 градус дулаан байна 2025/06/20
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 2025/06/19