ДЭЛХИЙН ТОГЛОЛТОД ОРОЛЦОХ ТАМИРЧДЫГ ҮДЭН ГАРГАЛАА

Admin
Өчигдөр

Польшийн Вроцлав хотод олимпийн бус төрлийн олимп хэмээн нэрлэгддэг "Дэлхийн тоглолт-2017" их наадам энэ сарын 20-30-нд болно. Арав дахь удаагийн наадамд эх орноо төлөөлөн оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол БСШУСЯ-ны хүндэтгэлийн танхимд болов.

Энэ ёслолд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц тэргүүтэй салбарын удирдлагууд тус наадмын Монголын багийн тугч Д.Нацагдоржид алтан соёмбот төрийн далбаагаа гардуулж, тэмцээнд оролцох тамирчдад хүндэтгэл үзүүллээ. Тус наадамд сүмо, жиүжицү, аэробик гимнастикийн төрөлд өрсөлдөх Монголын багийн нийт 22 хүний замын зардал, хувцас гээд 60 сая төгрөгийг зардлыг ЗГХА, Биеийн тамир, спортын газраас гаргаж байгаа юм. "Дэлхийн тоглолт"-д 120 гаруй орны 10 мянган гаруй тамирчин спортын 31 төрөлд өрсөлдөх гэж байна. Сонирхуулахад дөрвөн жил тутамд болдог тус наадмын ес дэх удаагийнх нь 2013 онд Колумб улсад болоход манай улс сүмо бөхийн төрөлд нэг алт, хоёр хүрэл медаль хүртэж байв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 11 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 11 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 12 цагийн өмнө
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 14 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 14 цагийн өмнө
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 16 цагийн өмнө
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 18 цагийн өмнө
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 18 цагийн өмнө
Улаанбаатарт 29 градус дулаан байна 18 цагийн өмнө
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна Өчигдөр
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав Өчигдөр
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно Өчигдөр
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ Өчигдөр
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа Өчигдөр
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр болох үйл явдлын тойм Өчигдөр