УС ХААНА ДУУСНА, АМЬДРАЛ ТЭНД ТӨГСӨНӨ


Чулуу байрнаасаа нэг хөдлөхөөр 3 жил байраа олох гэж зүдэрдэг гэж ярилцдаг. Харин харьяа яам нь татан буугдахаар 30 жил чиглэлээ олох гэж зовдог юм байна. Үүний нэг жишээ нь Усны салбарынхан. Дэлхийн аль ч оронд усныхаа асуудлыг гаргуунд нь хаячихсан, бодлогогүй, зохистой бүтэц үгүй, судалгаа шинжилгээний хүрээлэн байгууллага ч үгүй тийм орон өнөөдөр манайхаас өөр байхгүй. Зарим яаманд усны асуудал хариуцсан мэргэжилтэн ажилдаг нь бодлого, бүтэц байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг. Энэ хугацаанд 600 орчим нуур ор алга болж, үүнээс 3 дахин их хэмжээний гол, горхи ширгэж, бэлчээрийн хэдэн мянган инженерийн хийцтэй худаг хулгайлагдаж, 100 гаруй услалтын системийн барилга байгууламж газрын хөрснөөс арчигдаж мөн ийм хэмжээний цэвэрлэх байгууламж ажиллагаагаа зогсоосон байна. Хүн ам цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан цэнгэг усыг авч ашиглах байдал баталгаагүй болсоор байна.

Ус бол тоглоомын хэрэгсэл биш. Нааддаг чандмань эрдэнэ ч биш.
Хааяа зохион байгуулагддаг сайхан сэдэв, ач холбогдол бүхий нэртэй хурал, зөвлөгөөн дээр усныхан бид зурагдсан пянз шиг зовлонгоо ярьж, салбарынхаа өмнө тулгамдсан асуудлуудаа хэлэлцдэг ч ярих тусам улам дордож, эзэнгүйрч байх шиг бодогдоно. 2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч Усны агентлаг байгуулагдсан. 2012 онд татан буулгасан. Усны бодлогын хүрээлэн байсан бас татан буугдсан. Одоохондоо уруул чийглэх устай байгаагаа хойшид ч байх юм шиг ойлгоод , эсвэл бүүр ойлгохгүйгээр энэ салбарыг өнөөгийн улс төрийн удирдлагууд эзэнгүйдүүлж байж мэдэх юм.
Усны хомсдол нүүрлэх үү гэвэл тийм гэж хариулна. Улс орны хөгжлийг хангахад их олон сайхан бүтээн байгуулалтын тухай хөтөлбөр, төлөвлөгөө яригдаж, зарим нь хэрэгжиж байна. Тухайлбал: Уул уурхайн олон орд ашиглагдаж, цаашид ч нэмэгдэх болно. Мөн хэдэн зуу, мянгаар тоологдох айлын орон сууц, олон нийтийн барилга, үйлдвэрлэлийн цогцолборууд төслийн хүчин чадлаараа ашиглалтанд орох тохиолдолд хэрэглэгчдийг усаар хангах, түүнд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хандах, шийдвэрлэхэд асуудал гарч ирэх болно. Манай орон бусад улсуудтай харьцуулахад усныхаа нөөцөөр бага биш багавтар нөөцтэй орны тоонд тооцогддог. Шинжлэх ухааны үндэслэл, судалгаагүй, зураг төсөлгүйгээр, усны нөөцийнхөө хэмжээг тооцохгүйгээр хөгжил ярьдаг цорын ганц улс бол Монгол байх шиг байна.
Улс орнуудын нийгмийн тогтворгүй байдал нь дан ганц санхүү, мөнгөн дээр биш түүнийг бүрдүүлэгч гол баялаг усны нөөцийн зохистой менежмент, хуваарилалт, ашиглалт гэж боддог. Тиймдээ ч Ус хаана дуусна, амьдрал тэнд төгсөнө гэж ярилцдаг бололтой. Эцэст нь бурханаас биш, төрийн түшээдээс усны салбарын оновчтой бүтцийг тодруулбал Усны яамыг, хэрэгжүүлэгч агентлаг, хүрээлэн, төвтэйн нь байгуулаад өгөөч ээ гэж гуйя.

Усны инженер. Техникийн ухааны магистр. Докторант Сэсээрийн Ган-Эрдэнэ

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 5 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 5 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 6 цагийн өмнө
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 8 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 9 цагийн өмнө
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 10 цагийн өмнө
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 12 цагийн өмнө
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 12 цагийн өмнө
Улаанбаатарт 29 градус дулаан байна 13 цагийн өмнө
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна Өчигдөр
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав Өчигдөр
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно Өчигдөр
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ Өчигдөр
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа Өчигдөр
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр болох үйл явдлын тойм Өчигдөр