15 ЦАГААС БАТСҮМБЭРЛҮҮ ХӨДӨЛНӨ


Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт арван түймэр асч байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумдад тус бүр гурван түймэр, Хүдэр суманд хоёр түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд таван түймэр, нийтдээ 13 түймэр гарснаас гурван түймрийг цурманд оруулжээ.

Эдгээр түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, Нийслэлийн Онцгой байдлын газар, орон нутгийн Онцгой байдлын газруудаас нийт 207 алба хаагч, орон нутгаас 140 иргэн, 29 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм.

Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт гарсан түймэр суурин газарт ойртож байгаа тул нийслэлийн иргэд тусламжийн аян эхлүүлээд байна. Аянд нэгдсэн иргэд хоол хийх, ус зөөх, түймэр унтраах, эмнэлгийн тусламж үзүүлэх зэргээр ажлаа хуваарилжээ. Тэдний зарим нь өнөөдөр /2017.07.14/ өглөө түймрийн голомт руу хөдөлсөн байна. Харин зарим хэсэг нь үдээс хойш 15.00 цагт Сүхбаатарын талбайгаас хөдлөх аж.

Гэхдээ энгийн иргэд түймэр унтраах туршлагагүй тул аюул эрсдэлд орж болзошгүйг албаныхан анхааруулж байна. Түймрийн голомт руу явах гэж байгаа иргэдэд нэн тэргүүнд түрийтэй гутал, даавуун материалтай зузаан хувцас, өвчин намдаах эм зэрэг байх шаардлагатай аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 53 минутын өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 1 цагийн өмнө
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2 цагийн өмнө
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 4 цагийн өмнө
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт 29 градус дулаан байна 5 цагийн өмнө
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 22 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав Өчигдөр
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно Өчигдөр
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ Өчигдөр
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа Өчигдөр
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр болох үйл явдлын тойм Өчигдөр
Нийслэлд +25 градус дулаан байна Өчигдөр
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр