БОУАӨЯ, Даян дэлхийн газрын санаачилга (GLI20) байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүллээ

О.Шүрэнцэцэг
2025/06/10

2025 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ны төлөөлөл Даян дэлхийн газрын санаачилга (Global Land Initiative, GLI)-ын Гүйцэтгэх захирал доктор Мурали Туммаракудиг хүлээн авч уулзан, цөлжилт, доройтол, нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдэв.

• Газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх чиглэлээр чадавх бэхжүүлэх: “Land Academy” буюу нөхөн сэргээлтийн мэргэжилтэн бэлтгэх төв байгуулах, их, дээд сургуулиудад сургалтын хөтөлбөр нэвтрүүлэх.

• Хамтарсан төсөл, судалгаа: Хан Хэнтий, Говь-Алтай зэрэг бүс нутагт нөхөн сэргээлтийн загвар төсөл хэрэгжүүлэх, G20-ийн шинжээчдийн оролцоотой судалгаа хийх.

• Хууль эрх зүйн дэмжлэг: “Цөлжилттэй тэмцэх тухай хууль”-ийн төслийг боловсруулахад туршлага солилцох, хууль боловсруулагчдыг холбогдох сургалтад хамруулах.

• Бизнес ба иргэний нийгмийн дэмжлэг: Газрын нөхөн сэргээлтийн чиглэлээрх стартапуудыг олон улсын хөрөнгө оруулалт, сүлжээнд холбох, жижиг ТББ-ыг санхүүжилтэд хамруулах.

• Боловсрол ба залуусын оролцоо: “Загвар НҮБ” хуралдаан, гэрэл зургийн уралдаан хамтран зохион байгуулах, шилдэг оролцогчдод COP17-д оролцох боломж бүрдүүлэх.

• UNCCD COP17-ийн бэлтгэл: 2026 онд Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD) -ын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Land Restoration Pavilion” үзэсгэлэн хамтран зохион байгуулах.

Доктор Мурали Туммаракуди нь өмнө нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)-т ахлах мэргэжилтнээр ажиллаж, 35 гаруй орны газрын нөхөн сэргээлт, байгаль орчны менежментийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байсан туршлагатай.

Монгол Улсын газрын доройтлыг бууруулах, тогтвортой менежментэд суурилсан хамтын ажиллагааг эхлүүлэхээр хоёр тал бэлтгэл ажлаа эрчимжүүлэхээр тохиролцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 3 цагийн өмнө
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 5 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 6 цагийн өмнө
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 7 цагийн өмнө
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 9 цагийн өмнө
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 10 цагийн өмнө
Улаанбаатарт 29 градус дулаан байна 10 цагийн өмнө
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна Өчигдөр
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав Өчигдөр
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно Өчигдөр
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ Өчигдөр
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа Өчигдөр
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр болох үйл явдлын тойм Өчигдөр