Ховд аймагт 17 настай хүүхэд алга болоод 8 хонож байна. Хүүг хайхаар Улаанбаатар хотоос нэмэлт бүрэлдэхүүн гарсан байна. Одоогоор сургуулийн байгууллага, иргэд, төрийн байгууллагынхан, цэргийн анги гээд өргөн бүрэлдэхүүнтэй машинтай, явганаар хайж байгаа юм. Хүү утсаа гэртээ орхиод гарсан учир холбоо барих боломж хомс байгаа юм. Хүү аймгийн төвд хоёр дүүгийн хамт амьдардаг байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна