ГХЯ: 2023 онд холбогдох дэмжлэгийг үзүүлж шийдвэрлэсэн

Ц.Цэрэнбадам
2025/06/04

БНСУ-д яаралтай хагалгаанд орох заалттай хоёр настай монгол хүүг 19 хоног хорьж, эрхийг нь ноцтой зөрчсөн талаар мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Тодруулбал, БНСУ-ын хууль хяналтын байгууллага гадаад иргэдийг орон гэрээс нь баривчлахдаа бага насны хүүхдийг насанд хүрэгчдийн хорих ангид цуг хорьсон талаар мэдээлэл, баримт тус улсын телевизээр цацагдсан гэжээ.

Монгол Улсын иргэн хоёр настай хүүхдийн хамт 19 хоног хоригдсон бөгөөд хүүхдийн биеийн байдал муудахад эмнэлгийн тусламж үзүүлээгүй, хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн талаар БНСУ-ын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн. Түүнчлэн тухайн хэрэгт Монголын талаас ямар нэгэн арга хэмжээ аваагүй талаар дурдсан байна. 

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад, "Цахим орчинд нийтлэгдсэн мэдээлэл нь 2023 оны зургадугаар сард гарсан мэдээлэл бөгөөд тухайн үед холбогдох дэмжлэгийг үзүүлж шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар ижил төрлийн асуудал үүсээгүй гэдгийг Консулын газраас мэдээлсэн" гэлээ. Тухайн үед БНСУ-ын ХЗЯ-наас энэ асуудлаар албан ёсны мэдэгдэл гаргаж байжээ. 

Тухайн мэдээлэл нь 2023 оны 6 сард гарсан мэдээлэл бөгөөд тухайн үед холбогдох дэмжлэгийг үзүүлж шийдвэрлэсэн байна.


9
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 49 минутын өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 1 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 1 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 2 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 3 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 3 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 3 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 4 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 5 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 6 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 6 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй 15 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо 20 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 21 цагийн өмнө
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ 22 цагийн өмнө
Харилцаа холбооны салбарынхан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжлээ 23 цагийн өмнө
Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираана Өчигдөр
19 настай эмэгтэй согтуугаар мотоцикл жолоодож, машинтай мөргөлдсөн осол гарчээ Өчигдөр
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр