Монголын хууль тогтоогчид мөдхөн гаатай тамхийг хориглохоор зэхэж байна

Ц.Цэрэнбадам
2025/06/04

-“Бүх төрлийн тамхи, цэнэглэх шингэнд амт оруулах бодис, бэлдмэл нэмсэн байхыг “ хориглох тухай заалтыг Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгажээ. Энэ юу гэсэн үг болохыг хамгийн хялбараар тайлбарлая гэвэл манай зах зээлийн 50 хувийг эзэлдэг esse change хэмээх гаатай тамхийг хилээр оруулах, худалдаалахыг хориглоно гэсэн үг юм. Гаа бол амт, үнэр оруулагч мөн гэдэгтэй хэн ч маргахгүй байх-

 Монголын тамхины зах зээлийн бараг 99 хувийг импортын бүтээгдэхүүн эзэлдэг. “Монгол” гэх тодотголтой брэнд бий ч түүхий эд, бэлдцийг нь мөн л импортоор шийддэг. Тэгвэл үндсэндээ үйлдвэрлэл нь зуун хувь хилийн цаана орших уг бүтээгдэхүүнд хатуу стандарт тогтоох оролдлого бүхий хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн бариад байгаа юм. Тамхины хэрэглээг хянах нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах үүрэг бүхий төрийн бодлогын нэг хэсэг мөн байж болох ч үйлдвэрлэгчдэд хамаарах стандартыг дотоодын хууль тогтоомждоо хэт хатуу, явцуу байдлаар тусгах нь хэрэгжих магадлалыг төдий чинээ багасгаж буйг хэлэх нь зүй.

Тухайлбал, “бүх төрлийн тамхи, цэнэглэх шингэнд амт оруулах бодис, бэлдмэл нэмсэн байхыг “ хориглох тухай заалтыг Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгажээ. Энэ юу гэсэн үг болохыг хамгийн хялбараар тайлбарлая гэвэл манай зах зээлийн 50 хувийг эзэлдэг esse change хэмээх гаатай тамхийг хилээр оруулах, худалдаалахыг хориглоно гэсэн үг юм. Гаа бол амт, үнэр оруулагч мөн гэдэгтэй хэн ч маргахгүй байх.

Тамхи хэдий эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй ч шууд утгаар хор мэт авч үздэггүй, тэр хэрээр үйлдвэрлэл нь өөрийн стандарт, онцлогтой аж. Тамхин дахь үнэр, ам оруулагчийг бүтээгдэхүүний орц гэж үзэх үү, эсвэл уг бүтээгдэхүүнийг тодорхойлогч амт уу гэдгийг юуны өмнө ялгаж салгаж үзэх хэрэгтэй болно. Тамхин бүтээгдэхүүнд ашигладаг олон бодис давхар зориулалттай байдгийн нэг нь жишээлбэл глицерин болон пропиленгликоль юм.  Эдгээр нь амт оруулахаас гадна тамхины чийгшлийг зохицуулж, задарч бутрахаас хамгаалах үүрэгтэй, электрон тамхинд бол уур үүсгэх зориулалтаар ашиглагддаг байна. Тийм болохоор үнэр, амт оруулагчийг нэг мөр ангилахад төвөгтэй байдаг аж. Манай хууль санаачлагчид чухам юуг хэлээд буйгаа өөрсдөө бүрэн мэдэж байгаа эсэх ч эргэлзээтэй. Учир нь үнэр, амт оруулагчийг яв цав ангилан зааглахгүйгээр ерөнхийлөөд хориглочих тохиолдолд хууль, эрх зүйн талаас зөрчил дагуулахаас гадна технологийн хувьд хянах боломжгүй, адаглаад л нарийн шинжилгээний лаборатор шаардагдана.

Жишээ нь, сахар нь тамхины навчийг хатаах явцад алдагдсан сахарыг нөхөх зорилгоор ашиглагддаг. Тэгэхээр тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зайлшгүй шаардагддаг нэмэлт бодис гэсэн ойлголтыг ялгаж салгахгүйгээр “үнэр, амт” гэх ерөнхий нэр томьёогоор хязгаарлах боломжгүй гэсэн үг юм.

Тухайн бүтээгдэхүүнийг тодорхойлогч амт, үнэрийг бий болгож буй нэмэлт бодисыг ангилан ялгах зүй. Харин донтуулах болон хортой чанарыг нэмэгдүүлэх, хавдар үүсгэх, мутацид оруулах, нөхөн үржихүйн эрүүл мэндийг хордуулах шинж чанартай бол хориглох нь зөв.

Энэхүү ялгаа заагийг ойлгохгүйгээр тамхины үндсэн орц болох сахар зэргийг хавтгайруулан хориглох нь амт сайжруулсан аливаа нэмэлтийг хориглосон хэрэг болно. Эцсийн дүндээ хуулийг хэрэгжүүлэхэд бэрхшээл дагуулахаас гадна нийгэмд үзүүлэх сөрөг үр дагавар нь түүнээс ч илүү байх болов уу.

 Учир нь бүх төрлийн тамхинд бүх төрлийн амт, үнэр оруулагч нэмэхийг хориглоно гэдэг нь гадаадаас тамхи хууль бусаар зөөвөрлөх, тэр дундаа хуурамч тамхины зах зээлийг Монголд нээж өгөх эрсдэлтэй. Хууль бус үйлдвэрлэгчид бас бий. Тэдгээр нь техникийн нормыг мөрддөггүй, хортой орлуулагч бодис ашигладаг. Нэг үгээр бол эрүүл мэндэд эрсдэлтэй. Гэтэл хэдий таагүй зуршил ч гэлээ тамхичдад ч бас хамгаалуулах эрх гэж бий.

Дэлхийд тэргүүлэгч хэрэглэгчийн судалгааны байгууллага болох “Nielsen Consumer” компанийн дүгнэлтээр одоогийн байдлаар хаа очиж Монгол Улсад тамхины хууль бус худалдаа, хуурамч тамхи байхгүй. Үнэр, амт оруулагчийг технолог мэдэхгүйн уршгаар хавтгайруулан хориглох тохиолдолд дээрх нааштай үзүүлэлт орвонгоороо эргэж мэднэ. Үүний бодит жишээ нь янжуурын хууль бус худалдаа зах зээлийнх нь 92 хувийг эзэлж буй Тажикстан юм.

Тамхины орц найрлагыг шалгаж тогтооход лабораторын нарийн шинжилгээ хийх шаардлага үүсдэг. Тухайлбал, усан хоолойгоор татах тамхи ч юм уу, вейп дотор үнэр, амт оруулагч байгаа эсэхийг тодорхойлохын тулд холимгоос нь дээж авч, өндөр зардлаар шинжилгээ хийдэг байна. Ийм шинжилгээ хийх нь төвөг ихтэй, хөрөнгө мөнгө их зарцуулах үйл ажиллагаа бөгөөд хуулийн биелэлт бодитой биш нэр төдий болоход хүрдэг гэж ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах алба онцолжээ. Тэгэхээр тамхин бүтээгдэхүүнд үнэр, амт оруулахыг хориглох нь сайхан санаа боловч тодорхой шалгуурыг боловсруулж, хоёрдмол утгаар тайлбарлах боломжийг хаахгүй бол хуулийн хэрэгжилт худлаа болно.

Ер нь зах зээлийн зарчмаараа “хуурамч, хулхи, хууль бус” зүйлгүйгээр цэгцэрсэн зах зээлийг хуулиа сайжруулах нэрийн дор бужигнуулж орхивол нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохын үлгэр болох вий.

 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 4 минутын өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 10 минутын өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 1 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 2 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 2 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 3 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 3 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 4 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 4 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 4 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 6 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 6 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 7 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй 15 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо 21 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 21 цагийн өмнө
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ 23 цагийн өмнө
Харилцаа холбооны салбарынхан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжлээ 23 цагийн өмнө
Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираана Өчигдөр