Т.БОЛДБААТАРЫН ХАЛИУН АЗАРГА ДАХИН ТҮРҮҮЛЛЭЭ


Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хурдан азарганы уралдаан барианы зурхайд орлоо. Азарганы уралдаанд нийт 172 азарга уралдахаар бүртгүүлсэн ч үүлдэр тогтооох комиссын шийдвэрээр 92 азарга уралдахаар гарааны зурхай руу мордсон билээ. Харин адуун сүргийн магнай бол азарганы уралдаанд өнгөрсөн жилийн Улсын их баяр наадмын түрүү, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Т.Болдбаатарын халиун азарга дахин түрүүлж, түмэн олноо баясгалаа. Улсын манлай уяач Т.Болдбаатар "Төрийн наадмын алтан дэвжээг түрүүгээр мялааж, халиун азаргаа дахин түрүүлгэсэндээ баяртай байна. Халиун азарга минь олон жил олон түмнийг огшоож байна. Миний халиун азарга төрмөл хурдан азарга даа. Нийт наадамчин олондоо баяр наадмын мэнд хүргэе" хэмээн хэллээ.

Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат О.Батболдын хээр азарга хурдлав. Харин айргийн гуравт Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул С.Мөнхнасангийн бор, айргийн дөрөвт Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Баянбатын Наран хонгор хурдаллаа. Түүнчилэн айргийн тавд Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул Ж.Энхболдын хул азарга айрагдаж наадам чин олныг баясгалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 1 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2 цагийн өмнө
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 3 цагийн өмнө
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 5 цагийн өмнө
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт 29 градус дулаан байна 6 цагийн өмнө
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 23 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав Өчигдөр
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно Өчигдөр
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ Өчигдөр
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа Өчигдөр
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр болох үйл явдлын тойм Өчигдөр
Нийслэлд +25 градус дулаан байна Өчигдөр
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр