Цахим мөрийтэй тоглоомыг бүхэлд хориглох хуулийн төслийг УИХ дэмжлээ. Хуулийг энэ 7 хоногт батлах төлөвлөгөөтэй байна. Сэдвийн хүрээд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учралаас тодрууллаа.
Тэрбээр, "Цаашид цахим мөрийтэй тоглоом тоглох, зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх, зуучлах, бүх төрлийн хэлбэрээр сурталчлах, тоглохыг уриалах, ивээн тэтгэх зэрэг үйл ажиллагааг бүхэлд нь хориглож байна. Энэ хууль батлагдсантай холбоотойгор Монгол Улс технологийн хувьд бэлэн байдлаа хангах хэрэгтэй байна. Өнөөдрийн байдлаар хууль хяналт болон банк санхүүгийн байгууллагууд мөрийтэй тоглоомд хязгаарлалт хийх бололцоо бүрдлээ. Ингэснээр иргэдийн мөрийтэй тоглоом тоглох үзүүлэлт 60 хувиар буурна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна