Тахилтаас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замын шинэчлэлийн ажил 60 хувьтай үргэлжилж байна

Ж.Булганаа
2025/05/15

Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо, Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн 16 км урт, хоёр эгнээ бүхий авто замыг өнгөрсөн оны есдүгээр сараас шинэчилж эхэлсэн. Тодруулбал өнгөрсөн онд 4 км авто замыг шинэчилсэн бол энэ онд үлдсэн 12 км авто замыг шинэчлэх ажил үргэлжилж, өнөөдрийн байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ талаар НЗХГ-ын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнээс тодрууллаа.

Тэрбээр “Авто замын ажлын гүйцэтгэгчээр “Билэгт зам” ХХК шалгарсан бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын 16-ны өдрөөс талбайдаа гарч, ажлаа эхлүүлсэн. Энэ хүрээнд 18 байршилд автобусны буудал гаргах, эвдрэл ихтэй хэсгүүдэд суурийг солих, хашлага тавих, борооны ус зайлуулах шугам хоолой суурилуулж дууссан. Мөн одоогийн байдлаар далангийн өөрийн шуудуу, хажуу налуу, хөвөөн бэхэлгээний ажлыг хийж байна. Ирэх долоо хоногоос цементээр бэхжүүлсэн суурийн ажил болон гадаргуун боловсруулалтын ажлыг эхлүүлнэ. Засвар шинэчлэлтийн хүрээнд ус зайлуулах байгууламж, явган хүний зам болон дугуйн замыг цогцоор нь шийднэ. Үндэсний их баяр наадмаас өмнө асфальт бетон хучилтаа хийж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байна” гэв.

Ташрамд, Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг анх 1978 онд ашиглалтад оруулжээ. Үүнээс хойш 46 жил их засвар, шинэчлэл огт хийгээгүй байсан юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 6 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 6 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 7 цагийн өмнө
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 9 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 10 цагийн өмнө
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 11 цагийн өмнө
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 13 цагийн өмнө
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 14 цагийн өмнө
Улаанбаатарт 29 градус дулаан байна 14 цагийн өмнө
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна Өчигдөр
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав Өчигдөр
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно Өчигдөр
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ Өчигдөр
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа Өчигдөр
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр болох үйл явдлын тойм Өчигдөр