БАЯРЛАЖ БУЙ ИРГЭДЭД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙГ 24 ЦАГААР ҮЗҮҮЛЖ БАЙНА


Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч, мэргэжилтнүүд баяр наадмын үеэр үндсэн дуудлагаас гадна Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт наадамчин олонд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлж байна. Тэгвэл хүй долоон худагт найман эмч, найман машинтайгаар уралдаанч хүүхдүүд болон иргэдэд үйлчилж байгаа аж. Баярлаж буй иргэд суурин байх нь элбэг тул эмнэлгийн тусламжийг 24 цагаар үзүүлж байна.

Харин шөнийн ээлжинд хоёр эмч ажиллаж байна. Тиймээс иргэд яаралтай тусламж хэрэгтэй бол 103 дугаарын утсаар хандах юм.

Түүнчилэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дэд захирал С.Ариунболдоос баяр наадмын үеэр иргэд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэйг зөвлөлөө.

  • Түлэгдэлт их байдаг. Ялангуяа хуушуурын гэрт ажиллаж байгаа иргэд түлэгдэх тохиолдол их гардаг.
  • Бага насны хүүхдүүд моринд өшиглүүлэх, хазуулах тохиолдол нэлээн гардаг. Морины хөлс авах нэрээр хүүхдүүдийг дагуулж очоод анхаарал сулрах үед ийм тохиолдлууд гардаг.
  • Нум сум харвах, тоглоомон машин унах үедээ хатгуулах, харвуулах, унах тохиолдол гарна.
  • Өдөртөө 27 градус давж халж байгаа үед даралт их, багатай хүмүүс тэр дундаа өндөр настай, тогтмол эм хэрэглэдэг бол өөрсдийн таардаг эм, бэлдмэлээ авч, цагаар нь ууж байх хэрэгтэй.
  • Хуурайшилт ихтэй үед харшлын шинж тэмдэг их байна. Тэр дундаа энэ үед айраг их ууснаас амьсгал боогдох тохиолдол гардаг. Харшлын шоконд орж хоолой боогдож, бачуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс бага багаар ууж, харшилж буй үгүйгээ мэдэх хэрэгтэй. Дээрх зүйлүүдийг анхаарах хэрэгтэй гэдгийг наадамчин олондоо зөвлөх байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2 цагийн өмнө
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 3 цагийн өмнө
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 6 цагийн өмнө
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт 29 градус дулаан байна 6 цагийн өмнө
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 23 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав Өчигдөр
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно Өчигдөр
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ Өчигдөр
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа Өчигдөр
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр болох үйл явдлын тойм Өчигдөр
Нийслэлд +25 градус дулаан байна Өчигдөр
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр