Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 15.6 км авто замын барилгын ажлыг эхлүүллээ

О.Шүрэнцэцэг
2025/05/04

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нар өнөөдөр (2025.05.04) Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Дэлгэр суманд ажиллаж, тус сумдын авто замын барилгын ажлыг эхлүүллээ.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум буюу Алтай хотын хатуу хучилттай авто замын үргэлжлэл 15.6 км авто замын төсвийг энэ оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдсэнээр ийнхүү өнөөдөр барилга угсралтын ажил эхэлж байна.

Тус авто зам нь аймгийн төвийн шинэ суурьшлын бүсийн хөгжлийг дэмжих бөгөөд 2026 оны 8 дугаар сард ашиглалтад орох юм. Есөнбулаг сум доторх хатуу хучилттай авто зам нь 6 багийг хамарсан ба ашиглалтад орсноор сумын иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, орон нутгийн эдийн засгийг дэмжих, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг шинэ шатанд гаргах боломж бүрдүүлнэ гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.

Шинэ замаар иргэдийн эрүүл мэнд, боловсрол, соёлын үйлчилгээнд хүрэх боломж сайжирч, жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал зэрэг салбарууд ч сэргэх юм. УИХ-ын дарга уг авто зам нь зөвхөн өнөөдрийн хэрэгцээг хангах бус ирээдүйн хөгжлийн гарц, бүс нутгийн уялдаа холбоог сайжруулах стратегийн ач холбогдолтой дэд бүтцийн хөрөнгө оруулалт гэдгийг тодотгов.

Ирэх жилүүдэд Говь-Алтай аймгийн сумдыг аймгийн төвтэй холбох ажлын хүрээнд Алтай-Бургастай чиглэлийн авто замын зураг төслийг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах ажил амжилттай болсон байна.

Уг зам ашиглалтад орсноор Шарга, Бугат, Цээл, Алтай сумд аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбогдох юм. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун бүсийг эрчим хүчний төв болгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Говь-Алтай аймагт сэргээгдэх эрчим хүчний судалгааны төв барих ажил ирэх жилүүдэд эхэлнэ. Ингэснээр Говь-Алтай аймаг авто зам, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болж, эдийн засаг, худалдаа үйлдвэрлэлийн салбар хөгжих боломж нээгдэх юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



0
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 15 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 15 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 16 цагийн өмнө
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 18 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 18 цагийн өмнө
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 20 цагийн өмнө
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 22 цагийн өмнө
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 22 цагийн өмнө
Улаанбаатарт 29 градус дулаан байна 22 цагийн өмнө
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна Өчигдөр
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав Өчигдөр
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно Өчигдөр
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ Өчигдөр
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа Өчигдөр
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр болох үйл явдлын тойм Өчигдөр