Утаагүй тамхины хэрэглээг хяналттай болгох санаачилгад нэгдэхийг уриалж байна

Ж.Булганаа
2025/04/03

Монголд хамгийн сайн хэрэгжсэн хуулийн нэг нь Тамхины хяналтын тухай хууль гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Бууз хуушуур зардаг жижиг цайны газраас эхлээд нийтийн тээврийн автобусны арын суудалд ч тамхи уугиулчихдаг, энэ нь ердийн мэт байсан хэрэглээг дээрх хууль цэгцэлсэн юм. Орц, нийтийн орон сууц, зам талбай, оффис, сургуулийн орчинд тамхи татахыг хориглож, худалдаа, борлуулалтыг нь ч хяналттай болгоход хүмүүс дэмжин хүлээн авч, нийтээр даган мөрдсөн. Янжуур тамхины хяналт амжилттай хэрэгжсэн улс орнуудад утаат тамхины хэрэглээ 50 хувиар буурсан улс орнуудын жишээ Япон, Солонгос, АНУ гээд үргэлжилнэ. Үүнтэй зэрэгцээд утаат тамхийг орлуулах утаагүй бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэх хандлага бас бий. Өнөөдөр Монголд энгийн мэт дасал болж байгаа хэрэглээний нэг нь мөн утаагүй тамхин бүтээгдэхүүнүүд юм. 

Нас, насныхны хэрэглээ болж буй утаагүй тамхин бүтээгдэхүүнүүд никотин агуулдаг ч шаталт үүсгэхгүйгээр халалтын явцад уур, аэрозоль хэлбэрээр биед нэвтрүүлдэг учир орчин, нөхцөл шаардаад байдаггүй. Тийм ч учраас үүнийг тамхи гэж хүлээж авахгүйгээр хаана л бол хаана хэрэглэх болсон нь дасал үүсгэжээ. Ялангуяа өсвөр насныханд энэ нь таагүй үлгэрлэл үзүүлж буй. Утаагүй тамхин бүтээгдэхүүнийг хууль, эрх зүйн орчинд хяналт зохицуулалттай болгосон улс орнуудын туршлагаас харахад нэгдүгээрт, импортын бүтээгдэхүүнд орц, найрлагын өндөр стандарт тогтоох замаар хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хамгаалахын зэрэгцээ татвар тогтоосноор үнэ нь харьцангуй нэмэгддэг тул өсвөр насныхны хэрэглээнд тодорхой хязгаарлалт бий болгодог байна. Мөн хэрэглэх орчныг зохицуулалт, журамтай болгосноор хавтгайрсан хэрэглээ болох нөхцөл хязгаарлагддаг. Түүнчлэн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг сануулах ёстой. Эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг сануулах нь хэрэглэгч үүнээс татгалзах нөхцөл болдог.

Утаагүй тамхин бүтээгдэхүүний хэрэглээг эрх зүйн зохицуулалттай болгох шаардлагатай байгаа талаар эмч, мэргэжилтнүүд УИХ-ын гишүүдэд хандаад байгаа бөгөөд Монголын Интервэншнал Пульмонологийн Нийгэмлэгээс тэрхүү өргөх бичигт иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулж байгаа юм. Иргэд өөрсдийн эрүүл мэнд, эрх ашиг, ирээдүй болсон үр хүүхдийнхээ зөв дадал зуршлын төлөө хууль тогтоох үйл явцад дуу хоолойгоо нэгтгэх, хэрэгцээ шаардлагатай зохицуулалтыг парламентаас шаардах нь ардчиллын хэм хэмжээ, иргэний эрх, үүргээ биелүүлж буйн нэг илэрхийлэл болно.

Утаат янжуур тамхи бүх эрхтэнд хортой нөлөөлдөг гэдгийг шинжлэх ухаанаар баталсан. Зөвхөн уушги, тархи толгой, судсыг хатууруулдаг, зүрхний шигдээс харвалтын шалтгаан болдог төдийгүй нөхөн үржихүйн системд мөн нөлөөлдөг. Сүүлийн үед бий болсон  утаагүй бүтээгдэхүүн буюу зажилдаг, цахилгаан, халаадаг тамхи нь судалгааны шатанд явж байна. “Яг одоогийн байдлаар “цахилгаан, халаадаг тамхи уушгины хавдар үүсгэжээ” гэсэн судалгаа байхгүй ч хэрэглээний хэмжээ хязгаар нь хэтрэх юм бол хэт мэдрэгшлийн шалтгаант уушгины хатгаа үүсгэдэг нь батлагдсан” гэж анагаах ухааны доктор, уушгины эмч Ц.Маналжав УИХ-ын гишүүдэд хандсан өргөх бичгийн талаар тайлбарлахдаа хэллээ. 

Яг одоо энэхүү өргөх бичигт Иргэн та саналаа нэгтгэх бол энэхүү холбоосоор хандаарай.

https://www.khorbaga.mn/petiti...


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 55 минутын өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 1 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 16 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 18 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 18 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 22 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 22 цагийн өмнө
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 2025/06/21
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20