Дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдийг түр орон сууцаар хангана

О.Шүрэнцэцэг
2025/04/03

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй байсан 21, 22 дугаар байрыг дахин төлөвлөх ажил 2018 онд эхэлжээ. 

2018-2021 оны хооронд нийт 13 удаагийн сонгон шалгаруулалт зарлаж, улмаар төслийн гүйцэтгэгчээр “Уран проект” ХХК шалгарсан байна.

Тус компани 2022 оны тавдугаар сард тус хорооны 22 дугаар байрыг нураасан боловч өнөөдрийг хүртэл огт барилгын ажил хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл, СБД-ийн 6 дугаар хорооны 22 дугаар байрны 400 гаруй иргэн хохироод байгаа юм. 

Иймээс дээрх дахин төлөвлөлтийн ажлыг “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК хариуцахаар болж, өнөөдөр тус байрны оршин суугчидтай уулзлаа.

СБД-ийн 6 дугаар хорооны 22 дугаар байрны оршин суугч О.Мөнхсайхан “2022 оны тавдугаар сард 64 айл маань гэрээний дагуу байраа долоо хоногийн дотор чөлөөлж, хуучин барилгыг нураасан. Гэвч энэ хугацаанд барилгын талбайг тойруулж хашаа барьснаас өөр зүйлгүй байна. Харин олон жил хохирсон биднийг төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцлуулсан хэмээн “Уран проект” ХХК гомдол гаргаж, шүүхийн байгууллагад хандсан байна” гэв.

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө “Ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцтай холбоотой асуудал их байна. Үүний нэг нь СБД-ийн 6 дугаар хороонд байрлах “Уран проект” ХХК-ийн хариуцаж авсан уг төсөл юм. Дөрвөн жилийн хугацаанд ямар ч ахиц байхгүй байна. Одооноос эхлэн нийслэл энэ асуудлыг хариуцаж, иргэдийг түр орон сууцаар хангаж, барилгын ажлыг богино хугацаанд дуусгахаар ажиллана. Иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд төр өөрөө иргэдтэй гэрээ байгуулж, төслийг удирдана. Сонгон шалгаруулалтыг энэ долоо хоногт зарлаж, чадамжтай компаниудыг оролцуулна. Мөн 2020-2021 онуудад хэд хэдэн төслийн гүйцэтгэгчээр шалгарсан луйврын шинжтэй “Уран проект” ХХК-г хууль хяналтын байгууллагад шалгуулна” гэв.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 1 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 2 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 16 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 18 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 18 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 22 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 22 цагийн өмнө
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 2025/06/21
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20