Сумын заан Б.Цагаанбанди түрүүлэв

Б.Нямсүрэн
2025/03/29

Сумын цолтон залуу бөхчүүдийн 124 дэх удаагийн барилдаанд 576 бөх барилдсанаас Увс аймгийн Түргэн сумын харьяат сумын заан Б.Цагаанбанди 10 даван түрүүллээ.  Ховд аймгийн Мөст сумын харьяат О.Чадалбат үзүүрлэв. Гуравт Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, сумын заан Д.Мөнхтулга, тавд Ховд аймгийн Булган сумын харьяат сумын  заан Б.Баярмагнай, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат сумын заан Ч.Даваадорж нар шалгарлаа. Есөд Увсын заан Э.Түмэннасан, Булганы заан Н.Баатархүү, С.Жавхлан, Архангайн залуу бөх Ө.Пэрэнлэйжамц (дархан аварга Г.Өсөхбаярын хүү) нар үлдэв.

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан бүрд олгодог "Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдаан"-ы шагналыг Архангай аймгийн Хайрхан сумын заан Ч.Даваадоржид, Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат залуу бөх Ө.Пэрэнлэйжамцад тус тус олголоо. Шагналыг уламжлал ёсоор Өвөрхангай аймгийн Төгрөг сумын "Хонгорын талын хүчтэн" ҮБХ-ны тэргүүн Алтанцэцэгийн Ганзориг, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, бөхийн үнэнч хорхойтон, бизнес эрхлэгч Батмөнхийн Баатархүү нар гардууллаа.

Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, аймгийн заан Намсрайн Жамьянсүрэнгийн ач охин бариач Ж.Янжиндулам "Цолд ойрхон бөх"-өөр сумын заан Б.Баярмагнайг тодруулан шагнав.


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 24 минутын өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 33 минутын өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 38 минутын өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 40 минутын өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 2 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 2 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 3 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 3 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 6 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 7 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 21 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 23 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 23 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 2025/06/21
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 2025/06/21