Юнеско болон "Хууль ба ардчилал" төвөөс хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд үнэлгээ хийсэн дүгнэлтээ танилцуулав

О.Шүрэнцэцэг
2025/03/25

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр Канад улсын “Хууль ба Ардчилал" төвийн гүйцэтгэх захирал, ЮНЕСКО-гийн зөвлөх, хуульч Тоби Менделийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Засгийн газраас Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн бариад буй. Хуулийн төсөл боловсруулах ажил, тэр дундаа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой зүйл, заалтуудыг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулахад дэмжлэг хүсэж ЮНЕСКО-д хандсаны дагуу ноён Мендел Монгол Улсад Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд техникийн дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа юм.


Улмаар ЮНЕСКО болон “Хууль ба Ардчилал" төвийг төлөөлөн хуулийн төсөлд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан олон улсын стандартууд болон үндэстнүүдийн шилдэг туршлагад үндэслэн үнэлгээ хийсэн дүгнэлтээ О.Алтангэрэл сайдад танилцуулав.

Тэрээр "Хуулийн төслийн зорилго нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалахад чиглэсэн болох нь тодорхой харагдаж байна. Харин хэд хэдэн заалтад өөрчлөлт оруулж сайжруулах шаардлагатай гэж үзэн тодорхой саналууд бэлтгэсэн байгаа. Ерөнхийд нь авч үзвэл, маш сайн хуулийн төсөл болсон гэж дүгнэж байна" гэлээ. Хариуд нь О.Алтангэрэл сайд ЮНЕСКО-гийн Ажлын хэсэг хичээл зүтгэл гарган дүгнэлт, зөвлөмж бэлтгэн танилцуулсанд талархал илэрхийлээд хуулийн төслийг УИХ хэлэлцэхийг дэмжвэл шинээр байгуулагдах Ажлын хэсэгт зөвлөмжид туссан саналуудыг хууль санаачлагчийн хувьд дэмжин, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга Н.Жамъянхүү, Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа болон “Глоб Интернэшнл" төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын мэдэээлэл харилцаа холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Цэндсүрэн нар оролцлоо.


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 7 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 7 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 9 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 9 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 9 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 9 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 11 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 11 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 12 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 12 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 15 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 16 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо Өчигдөр
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21