ХЭҮК: “Ноорог Креатив Студио” ХХК-ийн нэр бүхий 8 ажилтны халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн байна

Ж.Булганаа
2025/03/24

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Ноорог Креатив Студио” ХХК-ийн нэр бүхий 8 ажилтныг 2025 оны 03 дугаар сарын 17-18-ны шилжих шөнө 22.00-07:00 цагийн хооронд хойшлуулшгүйгээр баривчилж, ажлын байранд нь нэгжлэг хийж, цахим төхөөрөмжүүдийг хураан авч, тэдний халдашгүй, чөлөөтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчсөн байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Энэхүү мэдээллийн мөрөөр Комисс шалгах ажиллагааг явуулж, тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн дүгнэлт гаргаж, олон нийтэд танилцууллаа. ХЭҮК-оос гаргасан дүгнэлтэд, 

Нэг. “Ноорог Креатив Студио” ХХК-ийн нэр бүхий 8 ажилтны халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн байна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хүнийг баривчлах үед түүнд баривчилсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэж, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулна” гэсэн заалтыг мөрдөөгүй, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Ноорог Креатив Студио” ХХК-ийн 8 ажилтныг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэн Н.О-оос "Ноорог.мн" пэйж хуудсын талаар ирүүлсэн цахим гомдол, мэдээллийг үндэслэсэн, тэдний өмнө шалгагдаж байгаа хэрэгтэй нь холбогдуулан хойшлуулшгүй ажиллагаа явуулсан гэх тайлбарыг дараа нь өгсөн ч, тухайн ажиллагааг хийх үедээ Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Үндэсний эв нэгдлийг бусниулах" гэмт хэрэгт холбогдуулан саатуулсан байх тул эдгээр иргэд ямар гэмт хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаагаа мэдэх боломжгүй байсан гэж үзэн тэдний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэж дүгнэлээ. 

 Хоёр. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хөндөж, Монгол Улсын иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрмэлзэл, зоригийг мохоох үр дагавар үүсгэсэн үйл явц болсон байна.

 Үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол ардчилсан нийгмийн тулгын чулуу, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 18, 19 дүгээр зүйлээр баталгаажсан эрх чөлөө юм. Ямар нэг хууль бус, дур зоргийн шинжтэй цензур, хязгаарлалт, дарамтаас ангид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, ялангуяа төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа улс төрийн нам, байгууллага, албан тушаалтны талаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүний эрхийн эрх зүй онцгойлон хамгаалдаг

Гурав. Төрийн байгууллагууд болсон үйл явдлын талаар мэдээлэхдээ олон нийтийн мэдээлэл авах эрхийг хангаагүй. 

Мэдээлэл авах эрх нь үзэл бодлоо илэрхийлэх, төрийн хэрэгт оролцох эрхийг суурь нөхцөл, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16, ИБУТЭТОУП-ын 18, 19 дүгээр зүйлээр баталгаажсан хүний эрх болно. Харин “Ноорог Креатив Студио” ХХК-ийн нэр бүхий 8 ажилтанд холбогдох хойшлуулшгүй ажиллагаа ямар үндэслэлээр явуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан эсэх талаар эрх бүхий хууль сахиулах, төрийн захиргааны байгууллагын албан тушаалтнуудаас өгсөн мэдээлэл зөрүүтэй, тодорхой бус байсан нь олон нийтэд эргэлзээ төрүүлэхүйц, ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн байна


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 6 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 6 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 7 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 7 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 7 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 7 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 9 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 9 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 10 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 11 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 13 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 14 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо Өчигдөр
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21