УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол хүн сансарт ниссэн түүхт өдрийн мэндчилгээ дэвшүүлэв

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Монгол хүн сансарт ниссэн, Монгол Оросын сансрын хамтарсан нислэгийн түүхт өдрийн мэндийг нийт Монголчууддаа өргөн дэвшүүлье.

Дөчин дөрвөн жилийн тэртээх энэ баяр бол Монгол хүний мянга, мянган жилийн мөрөөдөл биелж, Монгол хүн бүрийн омогшил бахархал бадарсан, Монгол Улсын XX зууны түүхийн гайхамшигт содон үйл явдал болсон билээ.

Монгол Улсын иргэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа хамтарсан нислэгээр сансарт ниссэн нь Монголын анхны, Азийн хоёр дахь, дэлхийн 101 дэх сансрын нисэгч болж, түүх бүтээсэн бөгөөд Монгол хэмээх нэрийг ертөнц дахинаа тодоос тод зарласан гавьяатай. Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа Танд энэ баярт өдрийг тохиолдуулан УИХ-ын нийт гишүүдийн өмнөөс болон хувиасаа гүн хүндэтгэл, талархлаа илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Энэхүү түүхэн үйл явдал нь тухайн цаг үеийн монголын шинжлэх ухаан, тэр дундаа сансар судлалын салбарын хүрсэн түвшин, монголын эрдэмтэн судлаачдын чадвар чадамж, эртний найрамдалт хоёр улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны бодит үр дүнгийн нэгэн тод илэрхийлэл болсон билээ.

Эдүгээ энэ өдрийг өнгөрснийг дурсан тэмдэглэх төдийгүй ирээдүйгээ бүтээх, сансар судлалын ололт дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн үндэсний бахархалт өдөр болгохыг өнөө ба хойч үеийнхэндээ уриалж байна.

Хүн төрөлхтөн сансрын эрин үед шилжин орсон энэ цаг үед Монгол Улс энэ салбарт дахин нэг үсрэлт хийж, ХХ зууны амжилтын буухиаг шинэ зуунд үргэлжлүүлэн сансар огторгуйд үндэстэн улс өөрийн орон зайгаа эзэмших нь бидний алсын биш ойрын зорилт мөн.

Сансрын технологийг хөгжүүлэх, үр дүнг үйлдвэрлэх, амьдралд нэвтрүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, хагас зууны ойд монголчууд дараагийн элчээ сансарт илгээх нь үндэсний шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагын төдийгүй Засгийн газрын онцгой анхаарах, тэргүүлэх чиглэлийн нэг байх ёстой.

УИХ-аас 2012 онд баталсан “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийг шинэчлэх, сансар судлалын эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх, өндөр технологийн тусгай бүс батлуулах, үндэсний хиймэл дагуул хөөргөх мега төслийг дэмжих чиглэлд энэ удаагийн парламент анхаарал хандуулж, тодорхой бодлого боловсруулан ажиллаж байна.


Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан

2025.03.22


1
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 10 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 10 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 11 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 11 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 12 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 12 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 14 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 14 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 14 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 15 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 17 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 18 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо Өчигдөр
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21