Нэткапитал хиймэл оюунд суурилсан алсын хараа хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцлаа

О.Шүрэнцэцэг
2025/03/21

Монгол Улсын тэргүүлэх компаниудын удирдлагуудыг нэг дор цуглуулж, туршлага солилцох, олон улсын менежментийн шилдэг чиг хандлагыг судлах боломжийг олгодог "МЕНЕЖМЕНТИЙН ФОРУМ-2025" Нэткапитал Санхүүгийн Групп амжилттай оролцлоо.

Уг Форумд Нэткапитал Санхүүгийн Группийг төлөөлөн Гүйцэтгэх захирал Б.Хуншагай “AI Driven Organization" сэдвийн хүрээнд гэсэн илтгэлээр, хиймэл оюун ухааны бизнесийн хөгжилд үзүүлэх нөлөө, технологийн дэвшлийн ач холбогдол, цаашдын хөгжлийн чиг хандлага зэрэг чухал асуудлуудыг хөндсөнөөс үндсэн санаануудыг хүргэж байна.

Нэткапиталын алсын хараа ба AI-д суурилсан ирээдүй

Нэткапитал нь харилцагч төвтэй, AI-д суурилсан экосистем бий болгох зорилготой. Үүнд зөвхөн санхүүгийн үйлчилгээ биш, мөн бусад холбогдох үйлчилгээнүүдийг нэгдсэн нэг платформ дээр санал болгож, өгөгдөлд тулгуурласан шийдвэр гаргалтыг автоматжуулах зорилт тавьсан байна.

“Нэткапитал Санхүүгийн Групп” Алсын Хараа “Санхүүгийн Болон Санхүүгийн Бус Үйлчилгээг Нэгтгэсэн Харилцагч Төвтэй Хиймэл Оюун Ухаанд Суурилсан Экосистем Бүтээх”

Энэ зорилго нь технологийн хөгжлийг зөв ашиглан хэрэглэгчдэдээ илүү хурдан, хялбар, хувийн үйлчилгээ үзүүлэхийг эрмэлзэж буйг харуулж байна. “AI Driven Organization" илтгэлийн гол санаануудыг хүргэхэд:

1. AI нь хүний хийдэг олон ажлыг илүү хурдтай, өндөр нарийвчлалтай, сэтгэлгээний алдаагүйгээр гүйцэтгэх боломжтой. Ингэснээр хүн шийдвэр гаргах үйл явцыг дэмжиж, зарим тохиолдолд бүр бие даан шийдвэр гаргах ч боломжтой. Жишээ нь, харилцагчийн асуултад хариулах, сэжигтэй гүйлгээг илрүүлэх, хөрөнгө оруулалтын зөвлөмж гаргах гэх мэт процессуудыг илүү хурдан шуурхай болгоно.

2. Ийнхүү AI-г үр дүнтэй нэвтрүүлбэл 50%-иар зардал хэмнэх, 60%-иар орлогоо өсгөх зэргээр бүтээмж өсөхөөр байгааг судалгаанууд харуулж байна. Гэхдээ AI-г зөвхөн автоматжуулалт гэж харах нь өрөөсгөл. Энэ бол илүү ухаалаг төлөвлөлт, оновчтой шийдвэр гаргах, өртөг зардал бууруулах тухай яриа юм.

3. Гэхдээ шинэ үеийн AI-д суурилсан компаниа болоход хоёр гол нөхцөл буюу шилжилт шаардлагатай. Нэгдүгээрт, AI үр дүнтэй ажиллахад чанартай өгөгдлийг, түүнийг удирдах өгөгдлийн менежмент хэрэгтэй. Хоёрдугаарт, ажлын урсгал ба бүтцээ шинэчилж, AI Agent-уудыг тодорхой чиг үүргүүд дээр ажиллуулах хэлбэр лүү шилжих шаардлагатай.

4. Мөн AI бүхий бизнес загварыг хөгжүүлэхийн тулд хүмүүсээ сургах, дахин чадваржуулах, үүнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх нь зайлшгүй болж байна.

Товчхондоо, AI-д суурилсан алсын харааг хэрэгжүүлж чадвал Элон Маскийн хэлснээр “жижиг компаниуд том өрсөлдөөн үүсгэх” боломжтой болж, 500 ажилтантай ч AI-г ашиглан 50,000 ажилтантай байгууллагатай нэг түвшинд өрсөлдөх чадвартай болно. Ингэснээр компани томорсон ч шийдвэр удаан гардаг, өгөгдөл хэт төвлөрдөг зэрэг том компани дээр гардаг уламжлалт сул талууд үүсэхгүй.




0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 10 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 10 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 11 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 12 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 12 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 12 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 14 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 14 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 14 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 15 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 17 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 18 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо Өчигдөр
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21