ХУРД, ХҮЧ, ИТГЭЛЭЭР НЭГДЭВ: ХААН Банк, “Бишрэлт Металл” багтай хамтран ажиллана

О.Шүрэнцэцэг
2025/03/21

Азийн сагсан бөмбөгийн холбооны Аваргуудын лигт энэ жил эх орноо төлөөлөн оролцох эрх авсан Монголын хоёр багийн нэг болох “Бишрэлт Металл” багийг ХААН Банк албан ёсоор ивээн тэтгэж, хамтран ажиллахаар боллоо.

Монголын үндэсний дээд лигийн шилдэг багуудын нэг “Бишрэлт Металл” нь лигийн тэмцээнүүдэд тогтмол амжилт үзүүлж ирсэн бөгөөд өнгөрсөн жил үндэсний дээд лигийн дэд аваргаар шалгарч байсан билээ. Спортын өсөлтийг дэмжигч ХААН Банк тус багтай ийнхүү хамтын ажиллагаагаа эхлүүлснээр Монголын сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, ирээдүйн тив, дэлхийн аваргуудыг төрүүлэх, хүүхэд залуусын дунд энэхүү спортыг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байна.


“Бишрэлт Металл” багийн эзэн Д.Буян-Өлзий “Манай баг өсвөрийн улсын аварга, сонирхогчдын "Sprite” лигүүдэд оролцож эхэлсэн цагаасаа тасралтгүй тууштай зүтгэж, Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн шилдэг баг болоод байна. Бид сагсан бөмбөгийн спортоор дамжуулан хүүхэд залууст эерэг нөлөө, үлгэр дуурайл үзүүлэх, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь хувь нэмэр оруулахыг зорьдог. ХААН Банктай хамтран ажилласнаар манай баг  зорилго тэмүүлэлдээ ойртох, амжилтаа ахиулахад дэмжлэг болох юм” хэмээн онцоллоо.

Мөн ХААН Банкны Стратеги хариуцсан дэд захирал Ю.Төрмөнх: “ХААН Банк хүүхэд залуусыг дэмжих, тэднийг спортоор дамжуулан зөв төлөвшилтэй болгох, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилготойгоор энэхүү хамтын ажиллагааг эхлүүллээ. Бидний хамтын ажиллагааны үр дүнд хүүхэд залуус спортод дурлан, илүү эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг сонгоно гэдэгт итгэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Үндэсний тэргүүлэгч банк ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын сагсан бөмбөгийн спортыг байнга дэмжсээр ирсэн. Тодруулбал, 2015 оноос хойш NBA-ийн шууд дамжуулалтыг Монголын үзэгчдэд хүргэхэд ивээн тэтгэгчээр ажиллаж байсны дээр 21 аймагт 3x3 сагсан бөмбөгийн 33 стандарт талбай байгуулж, жил бүр орон даяар хүүхэд, залуусын дунд тэмцээн зохион байгуулж байгаа билээ. Мөн ХААН Банк Оюутны лигийн 2024-2025 улирлын ивээн тэтгэгч байгууллагаар хамтран ажиллаж байна. Энэ улирлын лигт 32 их, дээд сургуулийн 700 тамирчин, оюутнууд хурд, хүч авхаалж самбаагаа сорьж байгаа юм.


Ташрамд сонирхуулахад, Зүүн Азийн Малайз, Индонез, Тайвань, Монгол зэрэг улсад зохиогдох Азийн сагсан бөмбөгийн холбооны Аваргуудын лигт “Бишрэлт Металл” баг А хэсэгт Малайз, Индонез, Тайванийн шигшээ багтай оноолт таарсан бөгөөд 3-р сарын 25-нд Куала Лумпур хотноо Малайзын лигийн аварга “NS Matrix Deers”-тэй эхний тоглолтоо хийх юм. Үндэсний лигийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ олон улсын лигт тоглох гэж байгаа нь Монгол Улсын сагсан бөмбөгийн 30 жилийн түүхэнд анхны тохиолдол төдийгүй манай тамирчдын хувьд бахдам амжилт юм.

Ийнхүү итгэл, хурд хүч, хамтын өсөлтөөр бид сагсан бөмбөгийн шилдэг баг “Бишрэлт Металл”-тай нэгдлээ.

Спортын өсөлтийг дэмжигч - ХААН Банк

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 13 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 13 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 14 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 14 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 14 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 14 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 16 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 16 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 17 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 18 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 20 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 21 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо Өчигдөр
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21