Түшигтэй харилцаа, тогтмол чанар: БСБ групп харилцагчдадаа талархлаа

Ж.Булганаа
Өчигдөр

Хэзээд итгэж болох чанар гэдэг аливаа бизнесийн урт удаан хугацаанд оршин тогтнох үндсэн тулгууруудын нэг. Үүн дээр нэмээд шилдгүүдийг нэгтгэсэн арвин сонголт, түшигтэй харилцаа, цогц шийдлүүдийг санал болгодгоороо БСБ групп онцгойрдог.

Тус группын шилдэг 100 харилцагч компанидаа талархлаа илэрхийлдэг “Таны баяр, бидний баяр” жил бүрийн уламжлалт арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээ нь өнөөгийн өрсөлдөөнт зах зээлд бат бэх түншлэл, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хичнээн чухлыг тодотгодог билээ. Энэ жилийн талархлын арга хэмжээнд уригдсан 100 хүндтэй харилцагчдаас Улаанбаатар Төмөр Зам, Голомт Банк, Тахилт Хайрхан Транс ХХК-ийг шилдгээр тодрууллаа. 

Энэ бол сайн хамтын ажиллагааны үнэ цэнийг илтгэх бодит жишээ бөгөөд БСБ групптэй хамтран ажилласнаар урт хугацааны амжилт, өсөлтийг хэрхэн бий болгож болохыг харуулна. Дэлхийд танигдсан брэндийн электрон бараа, компьютер, гар утас, гэрийн мебель, оффисын шийдлүүдийн тусламжтайгаар үйл ажиллагааны үр ашгаа нэмэгдүүлж буй эдгээр байгууллагуудын эгнээнд та бүхнийг ч бас урьж байна.

“Электрон бараа, мебель бол амьдралын хэв маяг, ажил бүтээлийн салшгүй хэсэг. Тиймээс хэрэглэгчдийнхээ онцлог, давтагдашгүй хэрэгцээнд нийцсэн төдийгүй үр ашигтай ажиллахад нь хөшүүрэг болох шийдлүүдийг санал болгох нь нэн чухал. Үүнээс гадна аливааг илүү сайжруулах, илүү таатай сайхан болгох бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийг эрмэлздэг” гэж БСБ группийн удирдлагууд хуваалцлаа.

ТОП компаниуд яагаад БСБ-ыг сонгодог вэ?

Өнөөгийн бизнесүүд үйл ажиллагаагаа сайжруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд зөв харилцагч сонгох нь зайлшгүй чухал юм. Энэ хүрээнд БСБ групп дараах давуу талуудаараа ялгардаг:

1. Барааны өргөн сонголт

БСБ групп нь бизнесийн бүхий л хэрэгцээнд нийцсэн бараа бүтээгдэхүүн санал болгодог. Хамгийн сүүлийн үеийн электрон бараа, ухаалаг төхөөрөмжөөс эхлээд өндөр зэрэглэлийн оффисын тавилга хүртэл бүгдийг нэг дороос авах боломжтой.

2. Дэлхийн шилдэг брэндүүдийн албан ёсны борлуулалгч

БСБ групп нь дэлхийд танигдсан шилдэг брэндүүдийн албан ёсны дистрибьютер учраас харилцагчиддаа өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлдвэрлэгчийн баталгаа, борлуулалтын дараах мэргэжлийн үйлчилгээг хүргэдэг.

3. Баталгаат чанар, найдвартай байдал

БСБ групп харилцагчдынхаа итгэлийг хүлээдэг гол шалтгаан нь чанарын баталгаа юм. Бүх бүтээгдэхүүн нарийн хяналт шалгалтаар дамжиж, зөвхөн хамгийн сайн чанарын барааг нийлүүлдэг.

4. Байгууллагын тусгай хөнгөлөлт, урамшуулал

Харилцагч байгууллагууддаа тусгай хөнгөлөлт, урамшуулал, санхүүгийн таатай нөхцөлүүдийг санал болгодог тул зардлаа оновчтой байдлаар удирдах боломжтой.

5. Албан ёсны засвар үйлчилгээ

Бусад борлуулагчдаас ялгаатай нь БСБ групп бүрэн баталгаат засвар үйлчилгээ үзүүлж, бүтээгдэхүүний урт хугацааны найдвартай ажиллагааг хангадаг.

6. Мэргэжлийн суурилуулалт, холболт

Харилцагчид төхөөрөмжийн тохиргоо, суурилуулалтдаа санаа зовох шаардлагагүй — БСБ мэргэжлийн суурилуулалт, холболтын үйлчилгээ үзүүлдэг.

7. Ирээдүйн технологийн шийдлүүд

Өнөөдөр технологийг хамгийн түргэн хугацаанд нэвтрүүлж чадсан нь түрүүлж алхаж байна. Тиймээс БСБ групп үүнийг чухалчилж харилцагчдаа хамгийн шинэ, дэвшилтэт технологийн бүтээгдэхүүнүүдээр хангаж, зах зээлийн өрсөлдөөнд нь давуу тал олгодог.

Харин одоо та дараагийн амжилтаа бүтээхэд бэлэн үү?

Яг одоо бидэнтэй холбогдоорой!

7722-0272, 7510-8585

www.bsb.mn



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 1 цагийн өмнө
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 2 цагийн өмнө
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 2 цагийн өмнө
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй 3 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ 4 цагийн өмнө
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ 4 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 4 цагийн өмнө
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 22 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 22 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 22 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 23 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ Өчигдөр
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна Өчигдөр
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт Өчигдөр
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ Өчигдөр
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ Өчигдөр
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана Өчигдөр
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй Өчигдөр