Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн санал, хүсэлтийг сонслоо

Ц.Цэрэнбадам
Өчигдөр

Улсын Их Хурлын даргын 82 дугаар захирамжаар байгуулагдсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Хөвсгөл, Булган аймагт ажиллалаа.

Уг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Ж.Батжаргал нар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзахын зэрэгцээ салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаарх хэлэлцүүлэгт оролцсон.

Хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсгийнхэн “Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл”-ийн талаар танилцуулж, энэхүү бие даасан хуулийн төсөл нь өрхийн үйлдвэрлэгч, бичил бизнес эрхлэгчдэд тавигдах шаардлагыг бууруулж, тэдэнд бодлогын дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн гэдгийг онцолж байлаа.


Бизнес эрхлэгчид татварын хувь, хэмжээг бууруулах, кластераар хөгжүүлэх, дэмжиж буй салбарын төрлийг олшруулах, борлуулалтын шинэ сувгуудыг нээх, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж байлаа. Мөн цахилгааны үнийг нэмэгдүүлснээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, ашиг орлого буурч байгаа талаар болон бичил бизнес эрхлэгч иргэнд биш зөвхөн аж ахуйн нэгж, хоршоологчдод хөнгөлөлттэй зээл олгож байгаа нь хүндрэлтэй байгааг хэлж байв. Түүнчлэн хөнгөлөлттэй зээлүүд хүртээмжгүй, 50 сая төгрөгөөс доош орлоготой өрхийн үйлдвэрлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш учраас бараа, бүтээгдэхүүнийг нь худалдан авч борлуулах дэлгүүр, хоршоо олддоггүй зэрэг тулгамдаж буй асуудлаа танилцууллаа.

Ажлын хэсэг иргэдээс тавьж буй санал, хүсэлтэд тулгуурлан нөхцөл байдалд үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд хуулийн төсөлд тусгахад анхаарч ажиллахаа илэрхийлэв.


Ажлын хэсгийн эл бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Улсын Их Хурлын Хяналт шалгалтын газрын референт Х.Хэрлэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ахлах шинжээч Э.Сугарбаяр, Жижиг, дунд үйлдвэрийн газрын хэлтсийн дарга Н.Энхтөр тэргүүтэй салбарын яамд, газрын холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 2 цагийн өмнө
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 2 цагийн өмнө
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 2 цагийн өмнө
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй 4 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ 4 цагийн өмнө
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ 4 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 4 цагийн өмнө
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 22 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 23 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 23 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ Өчигдөр
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна Өчигдөр
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт Өчигдөр
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ Өчигдөр
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ Өчигдөр
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана Өчигдөр
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй Өчигдөр