Ц.Мөнхтуяа болон М.Нарантуяа-Нара нарт ёс зүйн хариуцлага тооцох уу?

Ц.Цэрэнбадам
2025/02/10

УИХ-ын сонгуулийн холимог тогтолцооны үр дүнд анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдсэн. УИХ-ын гишүүдийн 78 нь тойргоос өрсөлдөж сонгогдсон бол 48 нь жагсаалтаар парламентын гишүүн болсон. Сүүлийн үед намын жагсаалтаар гишүүн болсон нэр бүхий эмэгтэй гишүүд олон нийтийн сүлжээнд ёс зүйгүй үг хэллэг ашиглан бусдыг доромжлох, айлган сүрдүүлэх өнгө аястай зүйл бичиж байгаа нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Тодруулбал, М.Нарантуяа-Нара болон Ц.Мөнхтуяа гишүүний ёс зүйн асуудал хөндөгдөж эхэллээ. 

УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЁС ЗҮЙН ДҮРЭМД 

- Нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх; 

- Биеэ авч явах, шударга байдлаараа үлгэр дуурайл үзүүлэх 

- Бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах, бусдыг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх, доромжлохыг цээрлэнэ гэж заасан байдаг байна.

УИХ-ын гишүүн ёс зүйн зөрчлийг хянах, хариуцлага тооцох эрх бүхий байгууллага нь УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо юм. Тус хороог УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ахалдаг бөгөөд түүнээс энэ асуудлаар тодруулахад энэ асуудлаар хурлын тов гараагүй байна гэлээ.

ИЗНН-ын дарга УИХ-ын гишүүн Б.Батбаатар болон тус намын ЕНБД н.Мөнхжаргал нараас тухайн намын ёс зүйн дүрэмд юу гэж заасан байдаг талаар тодруулахад шууд хариулт хэлэх боломжгүй байна. Одоогоор М.Нарантуяа-Нара гишүүний ёс зүйн асуудлаар хэлэлцэж ярилцсан зүйл алга байна гэлээ.

Ц.Мөнхтуяа гишүүний ёс зүйн асуудлаар АН-ын ЕНБД Н.Ганибалаас тодруулах гэсэн болов ч мессеж руминг үйлчилгээг сонгосон байна.


 


  




14
angry
1
care
13
haha
2
liked
0
love
4
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 12 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 13 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 13 цагийн өмнө
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 16 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 16 цагийн өмнө
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 18 цагийн өмнө
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 20 цагийн өмнө
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 20 цагийн өмнө
Улаанбаатарт 29 градус дулаан байна 20 цагийн өмнө
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна Өчигдөр
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав Өчигдөр
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно Өчигдөр
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ Өчигдөр
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа Өчигдөр
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр болох үйл явдлын тойм Өчигдөр