300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана

Б.Нямсүрэн
2024/12/07

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах, Ѵ дулааны цахилгаан станц болон хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих ажлыг хэрэгжүүлнэ. Эдгээр төсөл, хөтөлбөрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-ын дэд бүтэц, эрчим хүч, санхүү хөрөнгө оруулалтын салбар болон төрийн байгууллагын нийт 204 байгууллагын 450 төлөөлөлд танилцууллаа.

Тодруулбал, Улаанбаатар хотод дулааны тархмал эх үүсвэрийг байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Эрчим хүчний яамнаас ТЭЗҮ-ийг батлаад буй. Уг төсөл хэрэгжсэнээр нийслэлийн дулааны хомсдолыг арилгах, гэр хорооллын айл өрхийг төвлөрсөн дулаанд холбох ач холбогдолтой. Тодруулбал, дараах есөн байршилд дулааны станцыг барина.

Мөн дараах есөн байршилд дулааны станцыг барина. Хийн эх үүсвэртэй дөрвөн дулааны станц:

  • 1. Зайсан дулааны станц /28 МВт/
  • 2. Их засаг дулааны станц /50 МВт/
  • 3. Цэцэрлэгт хүрээлэн дулааны станц /70 МВт/
  • 4. Дүнжингарав дулааны станц /84 МВт/

Шинэ технологи ашиглан хатуу түлшний эх үүсвэртэй таван дулааны станц:

  • 1. Морингийн даваа дулааны станц /21 МВт/
  • 2. Залуус дулааны станц /93 МВт/
  • 3. Яармаг дулааны станц /93 МВт/
  • 4. Дэнжийн мянга дулааны станц /93 МВт/
  • 5. Шархад дулааны станц /121 МВт/

Мөн 300 МВт цахилгаан, 465 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай Ѵ дулааны цахилгаан станцын тендерийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан зарлана. Төслийн ТЭЗҮ-ийг энэ онд шинэчлэн, баталсан. Түүнчлэн Морингийн даваа, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт тус бүрд нь жилд дунджаар 300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг арванхоёрдугаар сард багтаан зарлахаар төлөвлөж буй. Эл үйлдвэр ашиглалтад орсноор хүлэмжийн хийг бууруулахаас гадна хог хаягдлын менежментийг сайжруулж, хөрс, орчны бохирдлоос сэргийлнэ.

Танилцуулгын төгсгөлд БНХАУ-ын хөрөнгө оруулагчид сонирхож буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар тодруулж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн хотын дарга Х.Нямбаатар “Хойч үедээ эрүүл экологийг үлдээх нь энэ цагийн үеийн хамгийн чухал үүрэг мөн. Тэр ч утгаараа манай улс Хятад улстай хөгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ чиглэлийг ногоон эдийн засаг, шинэ эрчим хүч хэмээн тодорхойлсон. Иймд эрчим хүч үйлдвэрлэлтээ дэлхийд тэргүүлдэг БНХАУ-ын туршлагаас судлан хамтран ажиллахдаа таатай байх болно" хэмээлээ.


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 2 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 3 цагийн өмнө
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна 6 цагийн өмнө
Нийслэлд +35 градус дулаан 6 цагийн өмнө
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2025/06/20
Улаанбаатарт 29 градус дулаан байна 2025/06/20
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 2025/06/19
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 2025/06/19
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 2025/06/19