УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд Сандра Шуфаниг хүлээн авч уулзлаа

Ц.Цэрэнбадам
2024/11/18

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфаниг өнөөдөр /2024.11.18/ хүлээн авч уулзаж, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ардчиллын төлөөх нийтлэг үнэт зүйлс, энх тайван, хүний эрхийг дээдлэх, жендэрийн эрх тэгш, тогтвортой байдлыг хангах хамтын ашиг сонирхолд тулгуурлаж идэвхтэй хөгжиж ирснийг онцлов. Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” Канад Улстай бүхий л чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд үүний тод илрэл нь өнгөрсөн жил хоёр улсын харилцааны түвшин шат ахиж Иж бүрэн түншлэлд хүрснийг тэмдэглэв.  

Элчин сайд Сандра Шуфани Канад, Монголын харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулахад чухал ач холбогдол өгч байгаагаа тэмдэглээд, энэ оноос Канад Улсаас хэрэгжүүлж буй хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх зорилго бүхий “ЭККО-ФАРМ” төслийг Монгол Улсад хэрэгжүүлж эхэлснийг онцлов.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Канад Улс нь хөдөө аж ахуйн салбарт дэлхийд тэргүүлэгчдийн нэг гэдгийг онцолж, манай орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлэв. Тэрээр хоёр талын харилцаанд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг дурдаж, цаашид улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалахад чиглэсэн аливаа санал, санаачилга, бодлогыг УИХ-ын зүгээс дэмжиж ажиллахыг илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 6 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 9 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 9 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 12 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 12 цагийн өмнө
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна 15 цагийн өмнө
Нийслэлд +35 градус дулаан 15 цагийн өмнө
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2025/06/20
Улаанбаатарт 29 градус дулаан байна 2025/06/20