АН бүлэг: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыг хэсэгчлэн нээлттэй явуулах ёстой

Ц.Цэрэнбадам
2024/11/04

 Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2024.11.04/ хуваарь ёсоор хуралдаж мэдээлэл хийлээ. Хурлаар хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Нэгдүгээрт, төрийн өмчийн харилцаатай холбоотой асуудлаар цаашид ямар бодлого барих талаар хэлэлцсэн байна. Хоёрдугаарт, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй хийх ёстой гэдэгт бүлгийн гишүүд санал нэгджээ. 

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтэрэл хэлэхдээ "Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудлаар УИХ дахь Хүний эрхийн дэд хороо ажилласан.  Ардчилсан намын бүлэгт Н.Өнөрцэцэгээс тодорхой санал, захидлууд ирсэн. Энэ бүгдийг гишүүдэд танилцуулж ер нь хэвлэл мэдээллийн салбар, хаалттай гэгдэх шүүх хурал, төрийн нууцад авдаг энэ асуудлууд дээр цаашид УИХ-ын тогтоол гаргах, ямар бодлого шийдэл гарц байж болох вэ гэдэг дээр мэдээлэл авлаа. 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг 20 гаруй асуудлаар хуулийн байгууллагаас шалгасан юм байна. Эдгээрээс нэгээс бусад нь хаалттай шүүх шаардлагагүй гэж байна. Ардчилсан намын бүлгээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудлыг давж заалдах шатны шүүхэд хэлэлцэхдээ, төрийн нууцтай холбоотой асуудлыг нь хаалттай шүүгээд бусад ял авсан хэргийг өмгөөлөгчид болон бусад оролцогчыг оролцуулан олон нийтэд нээлттэй шүүх ёстой гэсэн байр суурьтай байна" гэлээ. 



1
angry
0
care
2
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 13 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 15 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 15 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 19 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 19 цагийн өмнө
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна 22 цагийн өмнө
Нийслэлд +35 градус дулаан 22 цагийн өмнө
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2025/06/20
Улаанбаатарт 29 градус дулаан байна 2025/06/20