Пакистан Улс визний хөнгөлөлт үзүүлэх асуудалд анхаарч өгөхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүслээ

Ш.АДЪЯАМАА
2024/10/18

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Исламабад хотноо зохион байгуулагдаж буй ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ тус улсын Ерөнхий сайд Шехбаз Шарифтай уулзлаа.

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл зэрэг салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэлээ.


 
Талууд хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, ялангуяа хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлд хамтран ажиллахын чухлыг санал нэгтэй дурдаад, Монгол Улсаас Пакистан Улсад халал аргаар бэлтгэсэн мах болон ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, Пакистан Улсаас Монгол Улсад оёмол, нэхмэл бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийн талаар санал солилцов.


 
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорыг эрчимжүүлэхтэй холбогдуулан Пакистан, Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын талаарх туршлагаас судлах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.


 Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф хоёр улсын Засгийн газар хоорондын комисс байгуулж, худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэх талаар санал хэллээ. 

Мөн хоёр улсын Элчин сайдын яамыг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд визний хөнгөлөлт үзүүлэх асуудалд анхаарч өгөхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүслээ. 

Монгол Улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тэр дундаа ноос ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүн авах сонирхолтой байгаагаа тэрбээр илэрхийлээд үүнийг бодит ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллахаа онцлон тэмдэглэв.
 
Монгол Улс нь Исламын Бүгд Найрамдах Пакистан Улстай 1962 оны долдугаар сарын 06-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас хавсран суудаг болно.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНЭУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД С.ЖАЙШАНКАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пакистан Улсад ажиллах үеэрээ Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкартай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ковид-19 цар тахлын хүнд үед Энэтхэг Улс манай улсад анхны вакцин хандивласанд дахин талархал илэрхийллээ.

Талууд Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны чухал төсөл болох  Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил амжилттай хэрэгжиж буйд баяртай байгаагаа илэрхийлээд энэхүү төслийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаар тогтов.


Мөн 2025 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийн төлөө буйгаа онцолж, Монгол, Энэтхэгийн “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхээр санал нэгдэв.


1
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 3 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 3 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 5 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 5 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 5 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 5 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 7 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 7 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 8 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 8 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 10 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 11 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо Өчигдөр
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21