Багануурын станц энэ өвлийн оргил ачааллын өмнө ашиглалтад орно


Нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 5 га талбайд баригдаж буй 50 мв/200мв.ц-ын хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын бүтээн байгуулалт амжилттай үргэлжилж байна. Засгийн газрын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй уг төслийн явцтай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа.

 

Энэхүү станцыг байгуулах гэрээг өнгөрсөн сарын 06-нд байгуулсан бөгөөд өвлийн эрчим хүчний оргил ачааллын өмнө буюу ирэх 11 дүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Одоогоор газар шорооны ажил дууссан, суурийн ажил үргэлжилж байна.

Төвийн болон дорнод бүсийг эрчим хүчээр хангах гол зангилаа нь Багануур дүүрэг учраас энэхүү Батарей хураагуурын станц ашиглалтад орсноор төвийн бүсийн эрчим хүчний системийн давтамж тохируулга хийх, өвлийн оргил ачааллыг хөнгөвчлөх буюу системийн үйл ажиллагаанд гарах чадлын дутагдлыг байгаль орчинд ээлтэй ногоон эрчим хүчний эх үүсвэрээр хангах зэрэг олон талын ач холбогдолтой. Шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хураагаад, өдрийн оргил ачааллын үед төвийн системд буцаагаад нийлүүлэх тохируулгын систем бий болно. Цаашид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бий болгож, батарей хураагуурын станцтай холбохоор төлөвлөж буйгаа Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Ерөнхий сайдад танилцууллаа.

Бүтээн байгуулалтын хүрээнд батарей станц, дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам, багануур дэд станцын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэнэ. Монгол Улсын хилээр эрчим хүчний хуримтлуур батарейны эхний хэсэг орж ирсэн бөгөөд суурилуулалтын ажил эхэлсэн. Батарей хураагуурын станц нь бусад сэргээгдэх эрчим хүчний станцуудтай харьцуулахад богино хугацаанд суурилуулдаг. Засвар, үйлчилгээг тогтмол хийснээр батарейн станц нь 20-иос дээш жил ажиллах бүрэн боломжтой гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байв.

Батарей хуримтлуурын станцын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын тэргүүлэгч “Энвижн энержи”, туслан гүйцэтгэгчээр дотоодын “Монхорус Интернэшнл” компаниуд ажиллаж байна. “Энвижн энержи" компани нь сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, салхин сэнс, эрчим хүчний хуримтлуур буюу батарей үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниудын нэг аж.

Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжиж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Үүний эхний блок буюу 150 МВт хүчин чадалтай станцыг өнөөдөр ашиглалтад хүлээж авсан. Үүн дээр нэмэгдээд 2027 онд ашиглалтад оруулахаар Төв аймгийн Баян суманд баригдаж эхэлсэн 660 МВт-ын цахилгаан станц, мөн Багануурын Батарей хуримтлуурын 50 МВТ-ын станцыг ирэх 11 дүгээр сард ашиглалтад оруулснаар нийслэлд дутагдаж байгаа эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах боломж бүрдэнэ. Хамгийн гол нь хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэх Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд ногоон эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлж 2030 он гэхэд Монгол Улс эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо хангах Засгийн газрын зорилт биелнэ гэдгийг Ерөнхий сайд онцлов.    БАГАНУУРЫН 50 МВТ-ЫН БАТАРЕЙ ХУРИМТЛУУРЫН СТАНЦ ЭНЭ ӨВЛИЙН ОРГИЛ АЧААЛЛЫН ӨМНӨ АШИГЛАЛТАД ОРНО


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 11 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 11 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 13 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 13 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 13 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 13 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 15 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 15 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 15 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 16 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 18 цагийн өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 19 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо Өчигдөр
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ Өчигдөр
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 2025/06/21