Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна


Баян-Өлгий аймгийн, Сагсай сум, Цагаан-Асгат III багийн “Хар нуур” гэдэг газар их цас орсны улмаас Сагсай сумын 600, Улаанхус сумын 200 гаруй айл өрх цасанд боогдож зам даваа хаагдсан тухай дуудлага дөрөвдүгээр сарын 23-нд Онцгой байдлын байгууллагад ирсэн. Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна. Нийт 13 км зам, даваа цасанд боогдсон бөгөөд өчигдрийн байдлаар зургаан км замыг чөлөөлсөн бөгөөд ажиллагаа үргэлжилж байна. Цасны зузаан хоёр метр орчим, салхи шуургатай байгаа нь хүндрэл учруулж буй талаар эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн нутгаар цас үргэлжлэн орж байгаа тул иргэд, жолооч нар анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Зургийн тайлбар: Баян-Өлгий аймгийн төвөөс баруун зүгт 130 км газарт. 2024.04.26-ны байдлаар







0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Алтаншагай: Зогсоолын хүрэлцээ хангалтгүй сүлжмэлийн үйлдвэрийн ойролцоо далд зогсоол зохион байгуулна 1 цагийн өмнө
СЕХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн эрхлэгч арын өрөөгөөр яах юм бэ 2 цагийн өмнө
Гадаадад байгаа иргэдээс санал авах 47 салбар комисс байгууллаа 2 цагийн өмнө
Казахстанд гэр бүлийн хүчирхийллийн хуулийн төслийг баталж, "Салтанатын хууль" хэмээн нэрлэжээ 2 цагийн өмнө
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр дуусна 3 цагийн өмнө
Танилц: Энэ зун ХАЛУУН УС хязгаарлах хуваарь 3 цагийн өмнө
Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын хороодын хамтарсан хурал боллоо 4 цагийн өмнө
Хагас тэрбумын өртөгтэй гоё ганган сэтгүүлүүд хогийн саваар хөглөрч эхэллээ 4 цагийн өмнө
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа -2023" тайланг танилцууллаа 5 цагийн өмнө
ГЕГ: Нүүрсний экспорт 27%-аар, суудлын автомашины импорт 2.3 дахин нэмэгдсэн 6 цагийн өмнө
ОБЕГ: Ой, хээрийн гал түймрийн дуудлага 3.8 хувиар өссөн 6 цагийн өмнө
Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ 7 цагийн өмнө
М.Бадарч: О.Хангай хоёулаа ДНК-ийн шинжилгээ өгье 7 цагийн өмнө
Х.Ганхуяг: Монголбанкны удирдлагыг хугацаанаас нь өмнө татан буулгах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлнэ 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: “Эрэл” компанийнхан нийтийн эрх ашгийн төлөө 800 метр газар чөлөөлөх гэж жил гаруй ажил саатуулсан 7 цагийн өмнө
Энэ долоо хоногт УИХ-ын гишүүд "ажиллахгүй" 8 цагийн өмнө
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Баяндун сумын ногоочидтой уулзав 8 цагийн өмнө
Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ 8 цагийн өмнө
Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа 9 цагийн өмнө