Хагас тэрбумын өртөгтэй гоё ганган сэтгүүлүүд хогийн саваар хөглөрч эхэллээ

Ц.Цэрэнбадам
2024/05/06

Сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад УИХ-ын гишүүд тайлангаа тавих нэрийн дор сонгуульдаад удаж байна. Тэд энэ сарын 15 ны өдөр гэхэд ажлын тайлангаа тайлагнаж дуусгах учраас энэ долоо хоног УИХ-ын чуулганы үйл ажиллагааг хаяад тойрогтоо өдөр, шөнөгүй ажиллацгааж байна.

Улстөрчдийн тараасан гоё, ганган гадартай сонин сэтгүүл, иргэдийн бухимдлыг төрүүлж,  хогийн саванд хийж давалгаалж эхэлжээ. Товчхондоо,  тараасан сэтгүүлийг нь сөхөж харах нь байтугай босгоо ч давуулахгүй төвөгшөөх нь өнөөх л хууль тогтоогчдын нэр хүнд унасны нэг илрэл биз ээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд  Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд  Б.Энхбаяр, ХХААХҮ-ийн сайд  Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Д.Батлут, Л.Мөнхбаатар нарын тайлан сэтгүүлийг иргэд хогийн саванд хийж эсэргүүцлээ илэрхийлсэн нь энэ.

Тэд энэхүү гоё зураг хөрөгтэй ганган сэтгүүлдээ,  өч төчнөөн мөнгө төлж хэвлүүлдэг нь тодорхой. Хуудасны тоо, материалын чанараас хамаараад үнэ нь янз бүр. Дунджаар нэг сэтгүүлийн үнэ 5000 төгрөг гэж тооцоод тухайн тойргийн өрх бүрийн тоогоор хэвлүүлэхэд хагас тэрбум төгрөг орохоор байгаа юм. Жишээ нь Баянзүрх дүүргийн нийт өрхийн тоо 128 мянга орчим. Эдгээр өрх бүрт сэтгүүл тараахад хэвлэлтийн зардалд  640 орчим сая төгрөг зарцуулахаар байна.  Мөн Баянгол дүүргийн 69519 мянган өрхөд сэтгүүл тараахад 347 сая төгрөг зарцуулах жишээний. Хөдөө орон нутагт томсгосон тойрогт сэтгүүлийн зардал хэд дахин өснө.

Энэ их мөнгийг хогийн саванд орох гялгар цаасанд бус иргэдэд хэрэгтэй бүтээн байгуулалтын хагаст ч болтугай зарцуулдаг болвол ядаж улстөрчдөд өөрсдөд буян болж очихсон. Монгол Улс мөнгөгүйдээ биш, бодлогогүйдээ хөгждөггүй гэдгийн нэгээхэн жишээ энэ юм.

 


1
angry
2
care
2
haha
9
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.234
2024/05/07
0
0
Энэ мөнгөнөөсөө надад 20сая зээлсэн бол ядаж хүүтэй ч болов өгсөн бол би хувийн аж ахуйгаа эхлүүлэх өргөжүүлэх байсан юм даа.Бидний боломжийг хулгайлсан нэмээд одоо хог болгож байна. Үнэхээр харамсалтай.
Хариулах
2405:5700:311:6709:9484:c6cb:fbd2:b69a
2024/05/07
0
1
энхбаяр боловсролын сангаас авсан зээлээ төлсөн үү
Хариулах
202.126.89.131
2024/05/06
0
0
Мөнгөө тоолж бархааргүй болсым бнадаа энэ МАН-хан
Хариулах
2405:5700:300:e789:2dba:b910:7e4:5d11
2024/05/06
0
0
Яг үнэн хот хогхх ачиж барахгүй байхад хэдэн тонн цаасны хог сонгуулийн үеэр нэмэгддэг
Хариулах
Шинэ мэдээ
Э.Төмөрбаатар: Уналтын доод цэгээ үзчихсэн хүн айх айдасгүй болдог юм билээ 36 минутын өмнө
Залуу зохиолч Э.Миеэгомбо: Залуус хэлбэр хөөхөөс илүүтэй ном уншдаг болмоор байна 2 цагийн өмнө
Г.Очирбат: Ээждээ ''хүү нь олон пүүстэй болно'' гэсэн амлалтаа амьд ахуйд нь харуулж чадаагүйдээ харамсдаг 2 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг: Эрсдэлээ зөв тооцоолбол уналт ч зөөлөн байдаг 20 цагийн өмнө
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар сонголоо 20 цагийн өмнө
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогдлоо 21 цагийн өмнө
СЕХ: Сонгогчид төв талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой 21 цагийн өмнө
В ба Д вирусийн хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулна 21 цагийн өмнө
 ТАНИЛЦ: Ирээдүйд өвлөгдөх соёлын салбарын бүтээн байгуулалтууд 23 цагийн өмнө
Эхлээд хүнээ шүтье! 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь Өчигдөр
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай Өчигдөр
"Харуул алтай" хотхоноос "Да хүрээ" гудамж хүртэлх замыг хаана Өчигдөр
Б.Уянга: Монгол Улс анхны геопаркаа ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байна Өчигдөр
Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой СЕХ-ноос мэдэгдэл гаргалаа Өчигдөр
“Цахим эрүүл мэнд” төслөөс хулгайлагдсан мөнгийг Монгол Улсад эргүүлэн төлүүлэхээр боллоо Өчигдөр
“Газар хөдөлж байна гэж бодтол дээд айл даацын ханаа нураачихсан байсан” Өчигдөр
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүсийн анхааралд Өчигдөр
СТАТИСТИК: Өрхийн сарын дундаж мөнгөн орлого, зарлага адилхан ₮2.3 сая байна Өчигдөр
О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй Өчигдөр