Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ

Ц.Цэрэнбадам
2024/05/06

Хүүхдийн тоглоомын талбай эзэмшигч, Сууц өмчлөгчдийн холбоод болон холбогдох байгууллагууд, дүүрэг, хороодын Засаг дарга нарт хүүхдийн тоглоомын талбайн эрүүл ахуйн орчин, аюулгүй байдлыг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий албан бичиг хүргүүллээ.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Нийслэлийн хэмжээнд 1553 хүүхдийн тоглоомын талбай байдгаас 54 хувийг Сууц өмчлөгчдийн холбоо, 18 хувийг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Хот тохижилтын газар, 28 хувийг орон сууцны төсөл хэрэгжүүлсэн барилгын компаниуд эзэмшиж, ашиглалтыг хариуцдаг. Монгол Улсын стандартын ерөнхий шаардлагад хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал, арчлалт хамгаалалтыг тухайн газрыг эзэмшигч хариуцна гэж заасан байдаг. Гэвч эдгээр тоглоомын талбайн 29.9 хувь нь стандартад нийцээгүй, засах шаардлагатай, 12.1 хувь нь тодорхойгүй байна. Иймд стандартад заасны дагуу хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ” гэлээ.

Холбогдох байгууллагууд дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

  1. Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө бүлэгт хамаараx UCS 1405B:2022 "Хүүхдийн тоглоомын талбайн ерөнхий шаардлага" хотын стандартыг мөрдлөг болгох;
  2. Тоглоомыг угсрах, суурилуулах, тоглоомын талбайн аюулгүй байдал, бүрдэл, үндсэн төрлүүд, тэдгээрт тавигдах шаардлагуудыг хангасан тоглоомын талбайг бий болгох;
  3. Тоглоомын талбайн ашиглалт, арчилгаа үйлчилгээ, хяналтыг хариуцагч байгууллага тогтсон хугацаанд хийж хэвших;
  4. Тоглоомын талбайн хариуцагч, эзэмшигчийг тодорхой болгон, талбайн байршлын "Орон зайн мэдээллийн сан"-г үүсгэх;
  5. Хүүхдийн тоглоомын талбайн орчинд утаат болон электрон тамхи татах, архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох, хүүхэд тоглох орчин тоглоомын талбай болохыг илэрхийлэх тэмдэг тэмдэглэгээ байршуулах;
  6. Хүүхдийн тоглоомын талбайн стандартын хэрэгжилтийг хангаагүй, хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлт нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй нөхцөлд хариуцлага тооцох талаар холбогдох хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, дээд шатны байгууллагад хүргүүлэх;
  7. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд Хүүхдийн эрхийн улсын байцаагч эсхүл хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллөөс оруулах саналыг боловсруулж холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэх.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Баттулга: Залуус эх орондоо амьдрах аргагүйдээ харийн улсад очиж, хөөгдөөд ч хамаагүй тэндээ амьдрах гэж зүтгэж байна 32 минутын өмнө
​ ''Алтай констрашн'' компанийнхан Сэлбэ гол руу барилгын сууриас гарсан усыг цутгажээ 1 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Уналтын доод цэгээ үзчихсэн хүн айх айдасгүй болдог юм билээ 2 цагийн өмнө
Залуу зохиолч Э.Миеэгомбо: Залуус хэлбэр хөөхөөс илүүтэй ном уншдаг болмоор байна 4 цагийн өмнө
Г.Очирбат: Ээждээ ''хүү нь олон пүүстэй болно'' гэсэн амлалтаа амьд ахуйд нь харуулж чадаагүйдээ харамсдаг 4 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг: Эрсдэлээ зөв тооцоолбол уналт ч зөөлөн байдаг 22 цагийн өмнө
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар сонголоо 22 цагийн өмнө
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогдлоо 22 цагийн өмнө
СЕХ: Сонгогчид төв талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой 22 цагийн өмнө
В ба Д вирусийн хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулна 23 цагийн өмнө
 ТАНИЛЦ: Ирээдүйд өвлөгдөх соёлын салбарын бүтээн байгуулалтууд Өчигдөр
Эхлээд хүнээ шүтье! Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь Өчигдөр
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай Өчигдөр
"Харуул алтай" хотхоноос "Да хүрээ" гудамж хүртэлх замыг хаана Өчигдөр
Б.Уянга: Монгол Улс анхны геопаркаа ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байна Өчигдөр
Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой СЕХ-ноос мэдэгдэл гаргалаа Өчигдөр
“Цахим эрүүл мэнд” төслөөс хулгайлагдсан мөнгийг Монгол Улсад эргүүлэн төлүүлэхээр боллоо Өчигдөр
“Газар хөдөлж байна гэж бодтол дээд айл даацын ханаа нураачихсан байсан” Өчигдөр
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүсийн анхааралд 2024/05/17