"БИЗНЕС ИНКУБАТОР ТӨВ"-ӨӨС ЗАЛУУЧУУДАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО


Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх "Бизнес инкубатор төв"-ийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж, тус төвд бүртгүүлсэн 3 багт нэг жилийн хугацаанд нийт 15.840.000 төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.

"Бизнес инкубатор төв"-д хамрагдсан аж ахуйн нэгж, баг тус бүрт сард 440 000 төгрөгийн тэтгэлэг олгох юм. Энэхүү төв нь мэдээллийн технологийн салбарын дэвшилтэт технологид суурилсан шинэлэг санааг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хөгжүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гарааны бизнесээ эхэлж байгаа компаниудын үйл ажиллагааг тогтворжуулж, өсгөн бойжуулах зорилгоор байгуулагдсан юм.

Төвийн анхны элсэгчээр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Мэдээллийн технологийн сургалтын төв /МКIT/-ийн мэргэжлийн ангийг амжилттай төгссөн Д.Алтангэрэл, Т.Ариунсанаа нар сонгогдлоо. Мөн "Соёмбо тек" ХХК-ийн гарааны бизнесийг дэмжиж, үйл ажиллагааг нь тогтворжуулахаар болов. Эрхийн бичгийг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, MKIT Мэдээллийн технологийн сургалтын төвийн ерөнхий захирал Хван Ин Гюү нар гардууллаа.

Тус төвд хамрагдсанаар залуучууд оффис болон компьютер, тоног төхөөрөмж, интернэт сүлжээгээр үнэ төлбөргүй хангагдах юм. Мөн залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр олон улсын гэрчилгээтэй инженерийн шалгалтад оролцохыг дэмжих зорилгоор шалгалтын хураамжийг "Бизнес инкубатор төв"-өөс гаргаж дэмжлэг үзүүлнэ.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төвийн харьяа "Бизнес инкубатор төв"-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд мэдээллийн технологийн чиглэлээр шинэлэг бизнес санаа болон төсөлтэй байх, 18-аас дээш насны, мэдээллийн технологийн чиглэлээр хөгжих, ажиллах сонирхолтой иргэн байх шаардлагатай.

Мөн нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Мэдээллийн технологийн /МКIT/ сургалтын төвийн мэргэжлийн ангийг "A" үнэлгээтэй төгссөн залуучууд "Бизнес инкубатор төв"-д шууд элсэж тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой юм.

Дараагийн ээлжийн бүртгэлд хамрагдах хүсэлтэй 10 багийг 2017 оны долоодугаар сарын 10-ны өдрийн дотор сонгон шалгаруулах тул нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын пэйж хуудас / https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud / болон 7012-2999 дугаарт холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авна уу


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 24 минутын өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 1 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 1 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 2 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 3 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 3 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 3 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 3 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 5 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 5 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 6 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй 15 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо 20 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 20 цагийн өмнө
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ 22 цагийн өмнө
Харилцаа холбооны салбарынхан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжлээ 22 цагийн өмнө
Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираана Өчигдөр
19 настай эмэгтэй согтуугаар мотоцикл жолоодож, машинтай мөргөлдсөн осол гарчээ Өчигдөр
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр