ӨСВӨР НАСНЫ ХҮҮХЭД ГАЗ ҮНЭРЛЭЖ АМИА АЛДЖЭЭ


Өсвөр насны хүүхдүүд буюу сургуулийн сурагчид ахуйн хэрэглээний газ үнэрлэн мансуурч, улмаар амиа алдсан хэрэг сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатайболжээ. Дээрх төрлийн гэмт хэрэг ихэвчлэн нийслэлд үйлдэгддэг байсан бол одоо хөдөө орон нутагт гарах болсон байна. Тодруулж хэлбэл, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр, Дэнжийн задгай тоот хашааны гадаа энэ сарын 10- 11-нд шилжих шөнийн 05 цагийн орчим 16 настай "О" гэгч нь гэрийнхээ хашааны үүдэнд нас барсан байдалтай олдсон байна. Тус мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь цагдаагийн хэлтсийн ажлын хэсэг очиж ажиллахад урьдчилсан байдлаар хохирогчийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр гадны нөлөөгүй, хордлогод орсоны улмаас нас барсан байж болзошгүй гэж дүгнэжээ. Үүний дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад, Түнхэл тосгоны 14-16 насны "З", "Х", "Э", "О" нар нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн орой 22 цагийн орчим хүнсний дэлгүүрээс ахуйн хэрэглээний шатагч хий /газ/ худалдан авч улмаар талийгаач "О" нь үнэртэж хэрэглэсэн болох нь тогтоогдоод байна. Өсвөр насны хүүхдүүд мансуурах болсонд эцэг эхийн хараа хяналт сул, хүүхдүүд эрүүл мэндийн боловсрол дутмаг, мөн энэ төрлийн бүтээгдэхүүн худалдан борлуулах эрхтэй худалдааны цэгүүд хууль журмаа биелүүлдэггүйтэй холбоотой юм байна. Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас дахин ийм төрлийн хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлж ажиллахын тулд эцэг, эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, худалдааны цэгүүд насанд хүрээгүй хүүхдэд газ худалдан борлуулахгүй байх, өсвөр насны хүүхдүүдийн дунд газ үнэрлэж мансуурсаны хор уршгийг таниулах, энэ төрлийн хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 4 минутын өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй 8 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо 13 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 14 цагийн өмнө
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ 16 цагийн өмнө
Харилцаа холбооны салбарынхан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжлээ 16 цагийн өмнө
Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираана 19 цагийн өмнө
19 настай эмэгтэй согтуугаар мотоцикл жолоодож, машинтай мөргөлдсөн осол гарчээ 19 цагийн өмнө
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 23 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Живж байсан хүүг аврах гэж ус руу ороод өөрөө энджээ Өчигдөр
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
​Ерөнхий сайд ИЗНН, ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт хамтран ажиллах санал хүргүүлжээ Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ Өчигдөр
Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна Өчигдөр
Он гарсаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өсжээ Өчигдөр
Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай Өчигдөр
Шүүх: Харваанд сургасан морьдыг зохион байгуулалттайгаар хулгайлсан гэж үзлээ Өчигдөр
Ардчилсан нам ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүллээ Өчигдөр
10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр