АЛБАН ТУШААЛТНУУДАД ХОЛБОГДСОН ЗАРИМ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ


Нийслэлийн прокурорын газраас албан тушаалтнууд холбогдон шалгагдсан зарим эрүүгийн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлэв. Үүнд:

1. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан "бүлэглэн гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашиндад зохих шалгалтыг хийлгэхгүй байх, дутуу мэдүүлсэн барааг илрүүлэх, нөхөн татвар төлүүлэхгүй байх, ачаатай машинуудыг гаалийн хяналтын талбайгаас хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгэхгүй, хурдан хугацаанд саадгүй гаргах Гаалийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж 2015, 2016 онд бусдаас удаа дараа хээл хахууль авсан" гэх Гааль татварын ерөнхий газрын Замын-Үүдийн гаалийн байцаагч Ц нарын 36 хүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 06-ны өдрийн хооронд хянан хэлэлцлээ.

Улмаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц, М, Э, Н, О, Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дугаар зүйлийн 269.1, 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгүүдэд зааснаар гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 1-2 жилийн хугацаагаар хасч, 1-3 сая төгрөгийн эд хөрөнгийг хураан, 2 жил 6 сараас 6 жил 6 сар хүртэл хорих. Түүнчлэн албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн Н, А, М, Б, Д, Э, Н, С, Г, Х, О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1, 269.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сараас 3 жил 7 сарын хугацаагаар хорих ял оноож, зарим шүүгдэгч нарын ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэлээ.

2. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулсан "Монгол улсын Тэргүүн шадар сайдын зөвлөх, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа хувьдаа болон бусдад давуу байдал тогтоон ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусадтай бүлэглэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан" гэх Д нарын 5 хүнд холбогдох хэргийг ялтан, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын дагуу Давж заалдах шатны Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцлээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор дээрх хүмүүсийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, уг зүйл хэсгээр оногдуулсан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял, хорих ялыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1-ээс 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сараас 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, Б-дхөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэн буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг хэвээр үлдээж шийдвэрлэсэн гэж Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй 2 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо 7 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 7 цагийн өмнө
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ 9 цагийн өмнө
Харилцаа холбооны салбарынхан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжлээ 9 цагийн өмнө
Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираана 12 цагийн өмнө
19 настай эмэгтэй согтуугаар мотоцикл жолоодож, машинтай мөргөлдсөн осол гарчээ 13 цагийн өмнө
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 17 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Живж байсан хүүг аврах гэж ус руу ороод өөрөө энджээ 17 цагийн өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв 17 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
​Ерөнхий сайд ИЗНН, ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт хамтран ажиллах санал хүргүүлжээ Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ Өчигдөр
Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна Өчигдөр
Он гарсаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өсжээ Өчигдөр
Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай Өчигдөр
Шүүх: Харваанд сургасан морьдыг зохион байгуулалттайгаар хулгайлсан гэж үзлээ Өчигдөр
Ардчилсан нам ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүллээ Өчигдөр
10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр