УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ ДӨРВӨН ЭГНЭЭ БОЛГОНО


Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км, Тавантолгой-Гашуунсухайтын 250 км, Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км их даацын хатуу хучилттай авто зам барихаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгав.

Улаанбаатар-Дарханчиглэлийн зам нь 1970-1980 онд баригдсан. 1997-2000 онд хийсэн ээлжит засвараас өөр их засвар, шинэчлэл хийгдээгүй учир замын суурь, хучилт их хэмжээгээр эвдрээд олон жил болж байна.

Энэ чиглэлийн зам нь манай улсын аж үйлдвэрийн томоохон төв, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутаг, аялал жуулчлалын бааз, амралт, сувиллын газруудыг дайран өнгөрдөг юм.

"Монгол, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр"-т "Улаан-Үд-Хиагт-Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд-Эрээн-Тяньжин" чиглэлийн замыг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглахаар тусгасан.

Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд ч дээрх заалт байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр сараас олон улсын дамжин өнгөрөх тээврийг эхлүүлэхээр төлөвлөсөн юм. Иймээс энэ замыг 2017-2020 оны хооронд дөрвөн эгнээтэй нэгдүгээр зэргийн автозам болгон шинэчлэхээр тогтлоо.

Тавантолгой-Гашуунсухайтчиглэлийн 250 км их даацын хатуу хучилттай автозамыг говийн бүсийн экосистемийг хамгаалах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, автотээврийг сайжруулах зорилгоор шинэчлэх юм.

Энэ чиглэлийн замаар өдөрт 1000-1300 хүртэл тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаагийн улмаас зам эвдэрч, осол, зөрчил ч их гарч байна. Замыг шинэчилснээр тээвэрлэлт 2.5 дахин өсч, нүүрсний экспорт нэмэгдэн, тээвэр ашиглалтын зардал багасч, улмаар ажлын байр бий болж, орон нутагт ядуурал буурна гэж тооцооллоо. Замыг 2017-2019 онд шинэчилж дуусах юм.

Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Баруун-Урт-Бичигтчиглэлийн 272 км их даацын хатуу хучилттай зам барихаар тусгасан. Зам баригдсанаар Бичигт-Зүүнхатавч боомтын эдийн засаг, худалдааны чөлөөт бүсийг хөгжүүлэх дэд бүтцийн баталгаа бий болно. Ингэснээр экспортын чиглэлийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ хөгжүүлэх таатай нөхцөл бүрдэж улмаар ачаагаа БНХАУ-ын Тяньжин, Жинжоу, Далиан боомтоор далайгаар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах юм. Замыг 2017-2020 онд тавьж дуусгахаар төлөвлөөд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй 50 минутын өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо 5 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 6 цагийн өмнө
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ 8 цагийн өмнө
Харилцаа холбооны салбарынхан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжлээ 8 цагийн өмнө
Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираана 11 цагийн өмнө
19 настай эмэгтэй согтуугаар мотоцикл жолоодож, машинтай мөргөлдсөн осол гарчээ 11 цагийн өмнө
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 15 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Живж байсан хүүг аврах гэж ус руу ороод өөрөө энджээ 16 цагийн өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв 16 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
​Ерөнхий сайд ИЗНН, ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт хамтран ажиллах санал хүргүүлжээ Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ Өчигдөр
Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна Өчигдөр
Он гарсаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өсжээ Өчигдөр
Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай Өчигдөр
Шүүх: Харваанд сургасан морьдыг зохион байгуулалттайгаар хулгайлсан гэж үзлээ Өчигдөр
Ардчилсан нам ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүллээ Өчигдөр
10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр