ХАВРЫН ЧУУЛГАНЫГ ХАМГИЙН ОЛОН ТАСАЛСАН 10 ГИШҮҮНТЭЙ ТАНИЛЦ


Хаврын чуулган 4-р сарын 5-нд нээлтээ хийв. 4-р сарын 5-наас 6-р сарын 09 ний хооронд нийтдээ 21 удаа хуралджээ. Хаврын чуулганд хамгийн их хурлаа тасалсан 10 гишүүнийг танилцуулая.


Нэгдүгээрт Дундговь аймгаас АН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Наранхүү хаврын чуулганы нээлтэнд гэгээн дүрээ харуулж түүнээс хойш нэг ч удаа хуралдаа суугаагүй нь ирцийн мэдээнээс нотлогдож байна. Тэрээр нийтдээ 21 удаа чуулганы нэгдсэн хуралд суухаас нэг өдөр чөлөөтэй, нэг өдөр гадаад томилолттой гэдэг шалтгаан бичүүлээд 19 удаа шалтгаангүй тасалжээ. Хаврын чуулганы нээлтээс хойш Б.Наранхүү гишүүн чуулганы танхимлуу толгойгоо ч цухуйлгаагүй алга болжээ.

Хоёрдугаарт Ажилдаа ирэхгүй таслалтаараа толгой цохиж байгаа дараагийн эрхэм бол УИХ-ын С.Жавхлан. 21 өдөр чуулганы хуралд суухаас 11 өдөр хурлаа ямар ч шалтгаангүй тасалж бусад өдөр нь өвчтэй чөлөөтэй гэсээр ажлаа цалгардуулжээ.

Гуравдугаарт Сөрөг хүчний гишүүн Б.Наранхүү, Бие даагч гишүүн С.Жавхлан нартай дөрөө харшуулан хуралдаа суухгүй тэнэдэг дараагийн гишүүн бол О.Содбилэг. Тэрээр С.Зоригийн хэрэг илрэхтэй зэрэгцээд түүний таалийгаач аавын асуудал хөндөгдөж эхэлсэн. Тэрээр энэ хаврын чуулганд 21 өдөр хуралдаа суух ёстойгоос 12 өдөр сууж есөн өдөр ямар ч шалтгаангүй хурлаа таслаад алга болжээ.

Дөрөвдүгээрт Сүхбаатар дүүргээс МАН-аас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хамгийн их тасалдаг гишүүний 4-р байранд орж байна. Тэрээр ямар нэгэн давхар дээл, давхар албан тушаалгүй мөртлөө үндсэн үүргээ умартан хаврын чуулганы хуралдаанд 8 өдрийн ажлаа ямар ч шалтгаангүй тасалжээ.

Тавдугаарт Төсөв санхүүтэй холбоотой асуудал дээр ганцаараа чуулганы хуралд чанга дуугарч хувийн тоглолт хийж чаддаг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар мөн л хурлаа тасалдаг гишүүдээс тавдугаар байрт бичигдэж байна. Тэрээр чуулганы хуралд 21 өдөр суух ёстойгоос 7 хоног хурлаа таслаад алга болжээ.

Зургаадугаарт: Төрд суусан баячууд, дуучид хуралдаа суудаггүй тод жишээ энэ байна. Харин эдгээр дөрвөн гишүүний араас ажлаа тасалдагаараа Хуульзүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд зургаан удаа хурлаа тасалжээ.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн Ерөнхий сайдаасаа илүү хүнд суртал гаргаж хуралдаа суухгүй зургаан өдөр тасалжээ.

Монгол Улсын Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат чуулганы хуралдааныг мөн л зургаан өдөр тасалсан байна.


Долоодугаарт: Хаврын чуулганы хуралдаанд ирцийн мэдээлэлээр хамгийн их тасалсан 10 гишүүний долоодугаарт УИХ-ын гишүүн Ч.Улаан тодорч байна. Тэрээр МАН-д элсэн орсноос хойш идэвхи муутай оролцдог болсон юм.

Наймдугаарт: Бие даагчаар ажиллаж байгаад МАН-д элсэн орсон УИХ-ын гишүүн Х.Болорчулуун чуулганы хурлаа тасалдаг гишүүдэд багтаж байна. Монгол ардын намын хүчтэй лидер, Ерөнхий сайд асан С.Батболд нэг бол өвдчихдөг нөгөө бол хурлаа тасалдаг гишүүдийн тоонд багтаж байна. Тэрээр чуулганы хуралд суусан ч гэлээ нэг ч үг дуугардаггүй идэвхигүй нэгэн. Хаврын чуулганы хуралдааныг хамгийн их тасалсан гишүүний наймдугаар бичигдэж байна.

Есдүгээрт: Сөрөг хүчний гишүүн Д.Батзандан хурлаа тасалсан гишүүний есдүгээрт бичигдсэн бол

аравдугаарт УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан орж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 16 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 17 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 17 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 19 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 19 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 21 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 21 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 21 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 22 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 22 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ Өчигдөр
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ Өчигдөр
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа Өчигдөр
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа Өчигдөр
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа Өчигдөр