УИХ-ЫН ГИШҮҮН Н.ЦЭРЭНБАТ: БИД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭЭД ЗОГСОХГҮЙ

О.Шүрэнцэцэг
2017/06/07

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Н.Цэрэнбат, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Золбоо нар хэвлэлийн хурал зарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын шалгагдаж байгаа хэргүүдийг эцэслэн шийдвэрлэхийг шаардсан хууль хяналтын байгууллагуудад хандаж буйгаа мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн тов зарлагдсан цагаас эхлэн энэ удаагийн сонгууль хуулийн хүрээнд бус, хэн нэгнийг гүжирдэн гүтгэх, доромжлох үйлдлээр зарим нэр дэвшигч сурталчилгаагаа эхэлж байгаад бид харамсч байна. Зөвхөн МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын нэр хүндэд халдаад зогсохгүй тус намын нийт гишүүдийг гүжирдэн доромжиллоо. Тиймээс бид энэ удаагийн сонгууль шударга болох, хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстойг сануулж холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж эхэлснээ мэдэгдье. Мөн АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгатай холбоотой эрүүгийн гэмт хэргүүдийг шалгах явц ямар шатандаа яваа вэ гэдгийг биднийг сонгосон иргэд, сонгогчид асууж ихээхэн эргэлзээтэй байна. Бид хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож болохгүй тул эцэслэн хариу өгөх байх гэж хүлээсээр байтал Х.Баттулга нэр дэвшлээ.

Нэр дэвшигч Х.Баттулгыг ҮХАА-н сайд байхдаа Зам тээврийн сайд асан А.Гансүхтэй бүлэглэн Концессийн тухай хуулийг зөрчин Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих шийдвэр гаргуулж, санхүүжилтийг гүйцэтгэлээс зөрүүтэй гаргуулж 720 тэрбум төгрөг завшсан гэх үйлдэлд холбогдон шалгуулж байсан. Мөн УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод заасан эхний үе шат болох Даланзадгад-Чойбалсан чиглэлийн 1100 км төмөр замыг барихдаа БНХАУ-ын иргэн Wang Wenliang гэгчийн Хонгконгод үүсгэн байгуулсан "Море" компанид хууль бусаар олгох нууц гэрээг 2011 онд байгуулж үүнийхээ шан харамжид Wang Wenliang-ийн төрсөн дүү Wang Daqian гэх этгээдийн Хонконгт үүсгэн байгуулсан "Koon Yau Limited" компанис "CAMEX", "Их Майдар" сан, "Түмэн хишигтэн", "Либерти партнерс" компаниудаараа дамжуулан 2 сая ам.долларын хээл хахууль авсан гэх хэрэг ямар шатанд шалгагдаж байгаа вэ. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга нь ҮХАА-н сайдаар ажиллаж байхдаа Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчин, нийгэм эдийн засгийн суурь судалгаа хийхээр батлагдсан Засгийн газрын 2013 оны 76 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангалгүйгээр дур мэдэн тендерийн шаардлага хангаагүй "Натур фрэйндли" ХХК-ийг хууль бусаар шалгаруулахдаа 4.3 тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирлыг учруулсан зэрэг гэмт хэргүүдийг шалгах явц аль шатандаа явж байна вэ.



Одоо тэр сэжигтэн үү, яллагдагч уу, шүүгдэгч үү, статусыг нь тодорхойлж өгөөч. Энэ хэргийг хөөн хэлэлцэх хугацаа хэзээ дуусах вэ. Хэргийг хаасан бол түүнийгээ сонгогчдод хэлж мэдээлээч гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, АТГ, ТЕГ, УПЕГ, ЦЕГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагуудаас шаардаж байна. Яагаад өөрт нь холбогдох гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байхад бусад хүнийг эрлийз, хятад гэхчлэн доромжлоод, байгууллага тэр тусмаа намын байгууллагыг гурван сонгууль дараалан "60 тэрбумын хэрэг" гэгчээр гүтгэж, түүнийгээ сонгуулийн сурталчилгааны үеэрээ яриад байна вэ. Үнэхээр 60 тэрбум төгрөгийн санхүүжилт босгохоор албан тушаал наймаалцсан үйлдэл илэрсэн үү, эсвэл эвлүүлэг гэдэг нь тогтоогдсон уу гэдгийг хууль, хяналтын байгууллагууд олон нийтэд мэдээлж гүтгэсэн бол хэрэг үүсгэж шалгах хэрэгтэй. Энэ бол барьцсан явдал биш, Монгол Төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай сонголтын өмнө зайлшгүй мэдэх ёстой асуудал" гэсэн юм.

Энэ үеэр НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Золбоо "Монголын шинэ үе шинэ сонголт хийх гэж байна. АТГ, прокурор, ҮАБЗ дээр хэргүүдийн хэрхэн шийдэгдсэн талаар сонгогчдод тодорхой мэдээлэл өгч байж сонгууль шударга явагдана. Одоогоор яг хэдэн хавтаст хэрэг байгаа, яаж шийдэгдсэн юм бэ. Түүний холбогдсон 720 тэрбум төгрөг бага мөнгө биш. Наанадаж 720 цэцэрлэг барих мөнгө. Ийм хэмжээний мөнгө төрийн алба хашиж байхдаа завшсан бол үнэнийг олох ёстой. Энэ талаарх мэдээллийг холбогдох хүмүүсээс авч иргэдэд мэдээлэх нь одоогийн Эв нэгдлийн билэг тэмдэг, ҮАБЗ-ийн тэргүүний нэн даруй хийх ажил, үүний үнэн мөнийг олж өгөөч гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хүсч байна. Зөв зарчим, зөв мэдээлэлд суурилсан, хууль ёсны сонгууль болоосой гэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат "Бид шаардлага хүргүүлээд орхихгүй. Шалгагдаж буй асуудлууудад эцсийн хариулт өгөх хүртэл тэмцэх болно" гэдгээ мэдэгдээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, АТГ, ТЕГ, УПЕГ, ЦЕГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагуудад шаардлагаа хүргэхээр болсноор хэвлэлийн хурал өндөрлөсөн.

Э.Наран





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 1 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 2 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 2 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 4 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 4 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 5 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 5 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 5 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 5 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 22 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 22 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 22 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 22 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 23 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа Өчигдөр
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо Өчигдөр