АЛЛАГАД УРИАЛСАН СОНГУУЛЬ

О.Шүрэнцэцэг
2017/06/05


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өрнөсөөр өнөөдөр албан ёсны, буурь суурьтай, соёлтой сурталчилгаагаа эхлэх гэж байна. Өмнөх өдрүүдэд хангалттай "хэмлэлдэж" байсан хар өдрүүд цаашид албан шошготой үргэлжилэх нь.


Гурван өрсөлдөгч "Хэн нь хэн бэ" гэдгээ харуулж, монголчуудын хэлдгээр ёстой л "тавхан үгэнд танигдаад" авлаа. Хамгийн их цочроосон, чичрүүлсэн сурталчилгааг "тэргүүн" баян Женко Х.Батулгаас харлаа. Телевизийн нэвтрүүлгийн эвлүүлэг гэгчийг "эвдрүүлэг" болтол шинэ төрөл жанр төрүүлж механиц, технологи нь тамтаггүй сүйрэл болов. Гэхдээ зөвхөн түүний л хүрээнд. Харин сэдэв нь тун аймшигтай. "Үйлдвэрлэсэн" нэвтрүүлгүүд нь технологийн шийдэл, сэтгүүлчийн ур чадвараараа олон нийтийг цочроосон, донсолгосон юм огт байхгүй. Зөвхөн "Ямар аймшигтай юм бэ", "Энэ хүн Ерөнхийлөгч болчихвол яана аа", "Монгол Улс яачихаад байгаа юм бэ, тусгаар тогтнол байна уу, үгүй юу", "Аав аа, ээж ээ, та Монгол хүн мөн үү", тэр ч байтугай яаж амьдарвал "толгой тасдуулахгүй явах вэ" гэсэн айдас жихүүцэл төрөхүйц нөхцөл байдлыг АН-аас нэр дэвшигч Х.Баттулга сонгогчдодоо "бэлэглэлээ". Түүний хувьд Жеки Чан, Жек Ма нарын "найзуудаас" нь бусад нь "муу хятад". Бас түүний дургүй монгол хүн бүр "хятад гарал угсаатай". Тэднийг цөөлж "цэвэр монгол угсаатан"-аа авч үлдэхийн тулд хятад угсаатай 200 хүний толгойг тасдаж тойрч бүжиглүүлнэ гэдгээ дэмжигчээрээ хэлүүлсэн нь бараг л "тренд" боллоо.

"Хуулийн хэлээр" бол "яллагдагчаар татагдсан" нэр дэвшигч сурталчилгаа эхлэхээс урьтаж терроризмд уриалсан, нэр дэвшигчийн удам судрыг доромжилж гүтгэсэн, түүнийгээ телевизээр цацсан. Түүний сурталчилгаанаас цус үнэртэж, ард түмэн айдаст автаж, талцаж эхэллээ. Сурталчилгаа дуустал ямар гээчийн хар бэлэг тараахыг нь таашгүй.



МАН-аас нэр дэвшигч М.Энхболд уламжлалт ёс, эв нэгдэл, хариуцлагын асуудлыг хөндөж байна. Улиг болсон гэж өөлж болох ч энэ намаас нэр дэвшигчид "Эвтэй байхдаа хүчтэй" гэсээр ялалтад хүрсэн үнэмлэхүй туршлага бий. Түүний ярьж буй эв нэгдэл ч, хариуцлага ч өнөө цагт ус, агаар мэт хэрэгтэй байгаа нь үнэн. Улс төрийн ууган намаас нэр дэвшиж байгаагийн хувьд М.Энхболд жудагтай, ноён нуруутай байлаа. Тиймдээ ч хүн бүрийн хамгийн үнэт зүйл болох удам угсааны сэдвийг хүртэл хөндөж, яс цусыг нь шиншилж, ариун дагшин бүрт халдаж байхад хэний ч гаргахад бэрх тэвчээрийг зааж өнөөдрийг хүрлээ. Тэр ямар гээчийн болхи, бүдүүлэг, бохир технологиор зэвсэглэсэн, боловсрол нимгэн нэгэнтэй өрсөлдөж байгаагаа мэдэж мэдэрч байсан. Тиймээс ч айдас хүйдэсгүйгээр, өрсөлдөгчийнхөө тавьсан түймрийг тэвчээр тэсвэрээрээ унтрааж, эхэлж хийсэн мэхэнд нь гүйж орж өвдөг шороодолгүй даваа нугачааг давж явна. Учир нь тэр сонгогчдоо хүндэлдэг. Монголчууд бүгдээрээ Х.Баттулга шиг нүдээр хөршүүдээ хардаггүй, "Бидийг дэлхий ажиглаж байгаа" гэж бодсондоо сүүн цагаан мөрөөр явж цуст аллагад уриалсан өрсөлдөгчийнхөө алдааг гадныхнаас нууж өнөөдрийг хүрэхийг хичээлээ.

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар "Надад төлөвлөгөө бий" гэснээс өөрөөр тодорч торойх юмгүй, тодорхой дэмжлэг ч үгүй өнөөдрийг хүргэв. "Торгоно", "Цагдана", "Хянана" гэдэг үгсийг л түүний амнаас сонслоо. Гэвч түүнд төлөвлөгөө байгаа эсэх, байлаа гэхэд хэрэгжүүлэх мэдлэг чадвар авьяас билэг байгаа эсэх нь тун ойлгомжгүй. Бас торгох, хянах, цагдах эрх олдох эсэх нь бүр ч мөдгүй. Намын дарга нь бараг л түүний эсрэг сурталчилгаа болох үгсийг хувийн телевизээрээ ярьж байгаа түүний талд зөвхөн өрөвдөгчид л байгаа нь анзаарагдана. Өрөвдөнө гэдэг бол дэмжлэг биш. Тэгэхээр түүний дэмжигчид өөрийнх нь боловсролын диплом шиг хуурамч байх магадлалттай. Иймд тэрбээр энэ удаад нэр дэвшсэнээрээ хувийн түүхэндээ л нэг сегмент үлдээхээс биш улс орны тусын тулд бол тус болохоосоо ус болж байгаа нь харагдаж байна.

Монголын ард түмэн тав дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. "Айргийн тав" гэдэг билэгдлийг ч бодсон сүүн замтай, сайны ерөөлтэйгээр сурталчилгаагаа эхлээсэй гэж олон монгол хүн хүсч байгаа. Монгол хүн монголынхоо өөдөөс мэс барин дайрч толгой тасдах тухай энэ муухай үгсийг үүрд мартъя. Алдааг уучлах, доромжлолыг тэсэх их тэвчээрийн сонгууль эхэлж буй нь энэ бололтой. Гэхдээ алдаанд ч, тэвчээрт ч хязгаар бий. Хувь хүний хэрээс хэтэрсэн хуулийн хариуцлага байдгийг сануулж, гурван нэр дэвшигчдээ амжилт хүсье. Гараа нь зөв бол бариа нь сайн байх биз ээ.

О.Анир


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 47 минутын өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 1 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 2 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 2 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 4 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 4 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 4 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 5 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 5 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 5 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 22 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 22 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 22 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 22 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 23 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа Өчигдөр
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо Өчигдөр