ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2017/06/02

Засгийн газраас 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон Улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 1993 оны Олон Улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.


Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэг газрын дарга Ж.Мөнхбат, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Олон Улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Т.Аюурсайхан нар хуулийн төслийн 2 дугаар зүйлд "Улсын Их Хурлаар хүчингүй болгосон олон улсын гэрээг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох тал, эсхүл олон улсын байгууллагад уламжилж шийдвэрлүүлнэ" гэж заасан нь Улсын Их Хурлаар батлагдсан хууль хүчин төгөлдөр бусаар ойлгогдож, улмаар олон улсын түвшинд үл ойлголцол үүсгэх, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд хуулийн төслийн 3 дугаар зүйлийн "иргэд харилцан" гэсэн нь зөвхөн иргэдтэй холбоотой визийн асуудал мэтээр буруу ойлгогдохоор байгааг хэлэлцүүлгийн шатанд анхаарах, түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь аливаа төрлийн татвараас чөлөөлөх, хөнгөлөх эрх нь Монгол Улсын Үндсэн хуулиар гагцхүү Улсын Их Хуралд хадгалагддаг тул хуулийн төслийн 1 дүгээр зүйлд тусгагдсан татварын асуудлыг анхаарах нь зүйтэй гэсэн саналуудыг гаргасан. Хуулийн төслийн үзэл баримтлалыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ гэж Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулгадаа дурдлаа.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их хурлын гишүүн Ж.Батзандан санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Олон Улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 73.9 хувь нь үзэв. Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 7 минутын өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 29 минутын өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 1 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 1 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 3 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 3 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 4 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 4 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 4 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 5 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 21 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 21 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 21 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 21 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 22 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 23 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо Өчигдөр