МОНГОЛ, ОХУ ХӨДӨӨ АЖ АХУЙ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРЧ АЖИЛЛАНА

О.Шүрэнцэцэг
2017/06/02

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Алексей Самбуевич Цыденов өнөөдөр бараалхаж, хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ярилцлаа.

Талууд бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа нь худалдааны нийт эргэлт, хөрөнгө оруулалтын харилцаанд чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв. Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсноос хойш хил орчмын бүс нутгийн худалдаа нэмэгдэж, бараа эргэлт нэмэгдсэн нь Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа бүхий л салбарт эрчимтэй хөгжих суурийг тавьсан юм. Цаашид ОХУ-тай ойрын хугацаанд байгуулахаар төлөвлөж буй "Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр" байгуулагдвал бүх талын хамтын ажиллагаа одоогийнхоос эрс дээшлэх таатай орчин бүрдэнэ гэж Ерөнхий сайд хэлэв.

ОХУ-д, тэр дундаа хил орчмын бүс нутагт мах, махан бүтээгдэхүүн экспортлох, үржлийн мал нийлүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар талууд тохирлоо.

Хил залгаа бүс нутгуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэд бүтэц чухал нөлөөтэй. Одоогоор төмөр зам болон олон улсын автозамаар манай хоёр улс холбогдож байгаа. Цаашид тээврийн дэд бүтцийг сайжруулах, мөн хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Монгол, ОХУ, БНХАУ хооронд байгуулсан "Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр"-ийг бодит ажил хэрэг болгох талаар ярилцав. Тухайлбал, гурван улсын нутаг дэвсгэрээр хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэлээ.

Түүнчлэн эрчим хүчний хангамжийн асуудлаар хоёр талын эрдэмтдийг оролцуулсан Ажлын хэсэг байгуулж, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 1 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 3 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 3 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 5 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 5 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 5 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 6 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 6 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 6 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 22 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 22 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 23 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 23 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа Өчигдөр
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа Өчигдөр
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо Өчигдөр