ХҮҮХДҮҮДЭЭС ХОТЫН ДАРГАД ИЛГЭЭСЭН ЗАХИДЛУУД

О.Шүрэнцэцэг
2017/06/01


Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож буй. Энэхүү өдрийг угтан нийслэлийн бяцхан иргэд маань хотын даргадаа хандаж захидал илгээжээ.

Хүүхдүүд захидалдаа өөрийн хүсэл мөрөөдлөө болон ирээдүйд хотоо илүү сайхан болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэхийн сацуу хотын даргад ажлын амжилт хүсч улам ихийх хийж бүтээгээрэй гэсэн байна. Тухайлбал, Налайх дүүргийн "Хос уянга" сургуулийн 6 А ангийн сурагч Б.Агиймаа "...Би таныг эх орныхоо төлөө ихийг хийнэ гэдэгт итгэж байна. Том болоод би тань шиг болно. Тэгээд мод тарьж, бүх хогийг байхгүй болгож, байгал дэлхийгээ маш гоё үзэсгэлэнтэй болгоно. Монгол орноо бид хайрлахгүй бол хэн ч хайрлахгүй" гэсэн бол мөн ангийн сурагч Б.Хос-Уянга "...Одоо би жаахан болохоор юу ч хийж чадахгүй. Гэхдээ би хог хаяхгүй, орчин тойрноо цэвэр байлгаж чадна" гэж захидалдаа бичжээ.

Хотын даргадаа захидал илгээсэн хүүхдүүд хүсэл мөрөөдлөө бичихээс гадна нийслэлчүүдийн өмнө тулгамдаад буй түгжрэл, агаарын бохирдол зэрэг асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 3 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Живж байсан хүүг аврах гэж ус руу ороод өөрөө энджээ 3 цагийн өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв 3 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
​Ерөнхий сайд ИЗНН, ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт хамтран ажиллах санал хүргүүлжээ 17 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ 20 цагийн өмнө
Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна 20 цагийн өмнө
Он гарсаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өсжээ 20 цагийн өмнө
Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай 21 цагийн өмнө
Шүүх: Харваанд сургасан морьдыг зохион байгуулалттайгаар хулгайлсан гэж үзлээ 21 цагийн өмнө
Ардчилсан нам ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүллээ 22 цагийн өмнө
10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 23 цагийн өмнө
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Ураныг газар доогуур уусган олборлох технологи буюу аюулгүй, орчин үеийн шийдэл Өчигдөр
“Талын Монгол” амтыг жуулчид Зүрхэндээ шингээж, Цүнхэндээ хийж авч явж байна Өчигдөр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт зургаа боллоо Өчигдөр
Монголын брэндээ уландаа гишгэж, солонгосын шар айраг Терраг шүтэхийн учир юу вэ!!! Өчигдөр
Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ Өчигдөр
"20 жилийн настай БОРДЮР" Өчигдөр