ШАДАР САЙД БНЭУ-ЫН ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА

О.Шүрэнцэцэг
2017/05/26

Мексикийн Нэгдсэн Улсын Канкун хотноо зохион байгуулж буй "Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн 5 дугаар чуулган"-д оролцож байгаа Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн дэд сайд ноён Кирин Рижижутай уулзлаа.


Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд БНЭУ-ын Засгийн газар, Дотоод хэргийн яаманд Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурлыг өнгөрөгч оны 11 дүгээр сард амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв.

Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурлын нээлтэд БНЭУ-ын Ерөнхий сайд ноён Нарендра Модигийн дэвшүүлсэн Гамшгийн эрсдлийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг шинэчлэх 10 зорилт бүхий хөтөлбөр нь БНЭУ Ази, номхон далайн бүс нутагт гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд өөрийн улс орны манлайлалыг бусад улс орнуудад үзүүлж байгаагийн тод илрэл гэдгийг уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.

Шадар сайд У.Хүрэлсүх, Гамшгийн эрсдлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг, баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүс нутгийн замын зураг, Делигийн деклараци зэргийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар анхаарал хандуулж ажиллаж байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын гамшгаас хамгаалах тогтолцоо гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн болон бүс нутгийн хөтөлбөрүүдтэй уялдан шинэчлэгдэж, гамшгийн эрсдлийг эрт тодорхойлох, гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлийг байгуулах, санхүүгийн механизмыг шинэчлэн сайжруулах зэрэг арга хэмжээг шат дараалан авч байгааг танилцуулсан юм.

Мөн гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын чиг хандлагын дагуу засаглалыг сайжруулах, эдийн засгийн үр ашиг, зардлыг тооцоолох, эрсдэлийн мэдээллээс эрсдэлийн мэдлэг рүү шилжих, сайн дурынханы оролцоог хангах, хүмүүнлэгийн үйл ажиллагааны удирдлага, зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг бодлогын олон чиглэлээр тогтолцооны шинэчлэл хийж байна.

Гамшгийн эрсдлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги 2017-2020 баримт бичгийг боловсруулж дууссан ба Засгийн газраар батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд Монгол Улс НҮБ-ын гишүүн дэлхийн 187 орны хамт гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр хүлээсэн өөрийн үүрэг, амлалтыг ухамсарлаж 2018 оны 07 дугаар сард Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлыг нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлээд байна гэлээ.

Бага хурлын хүрээнд 2017 оны 05 дугаар сард Улаанбаатар хотод НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурлыг зохион байгуулсан ба энэ оны 9 дүгээр сард Улаанбаатар хотод мөн "Азийн манлайлагчдын уулзалт"-ыг зохион байгуулах юм.

Шадар сайд хэлсэн үгэндээ, 2018 онд Монгол Улсад зохион байгуулагдах Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлын үеэр Хот, суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг дээшлүүлэх, Гамшгийн эрсдлийг бууруулахад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэсэн асуудалд анхаарал хандуулахаар төлөвлөж байна. Энэ нь гамшигт тогтвортой дэд бүтэц, орон сууцыг байгуулах эвслийн асуудалд ихээхэн ач холбогдолтой хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд, БНЭУ-ын Дотоод хэргийн сайд ноён Ражнат Сингхийн 2017 оны 07 дугаар сард Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр хоёр орны гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдлийг бууруулах салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны талаар илүү гүн гүнзгий санал солилцоно хэмээн найдаж байна" хэмээн онцлов гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 35 минутын өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 45 минутын өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 1 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 1 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 1 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 1 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 18 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 18 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 18 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 18 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 19 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 20 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 20 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 21 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 22 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 22 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 22 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 23 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ Өчигдөр
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ Өчигдөр