МОНГОЛ ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ БОСГО ӨНДӨР


Монгол төрийн үүсэл хөгжил МЭӨ 209 онд байгуулагдсан Хүннү гүрний хаан Модун Шаньюйгаас эхтэй гэж үздэг. Хүннү гүрний хаан Шаньюйгаас эхлэн төрт ёсны уламжлал тогтсон бөгөөд 1189 онд Тэмүүжин хамаг монголын хаанаар өргөмжлөгдөх үеэс Монголын төр ёсны хөгжил харцангуй шинэчлэгдэн нүүдэлчдийн нийгэм, улс төр нь бусдаас ялгарах өөрийн гэсэн онцлогтой, Монгол төр өөрийн түшмэдээ хатуу шалгуураар бэлтгэж, шалгаруулдаг системтэй болсон байдаг.

Түүхчид Хүннү гүрнийг үүсэн байгуулагдсан үеэс эхлэн Монгол төр

  1. Алтан хайрцгийн бодлого
  2. Алтан жолооны бодлого
  3. Алтан аргамжааны бодлого гэсэн гурван бодлогыг тасралтгүй хэрэгжүүлж эхэлсэн гэж үздэг.

"Алтан хайрцгийн бодлого" нь Монголын Их хаадын боловсруулж үе дамжуулан хэрэгжүүлж ирсэн төрийг удирдан жолоодох арга ухаан, гадаад улс орнуудтай харилцах дипломат үйл ажиллагаа, цэрэг дайны хэрэг зэрэгтэй холбогдох төрийн бодлогын хамгийн эрхэм чухал чанд нууцлагдсан хэсэг байв

Харин "Алтан аргамжааны бодлого" нь Монголын төрийн бодлогын чухал хэсэг бөгөөд Төрийн бодлогын гадаад харилцаанд хамаарах хэсгийг төлөөлөн илэрхийлж ирсэн байна. Хүннү гүрнээс эхэлсэн Монголын төрийн гадаад бодлогын гол чиглэл болж байжээ.

Гурав дахь бодлого буюу Алтан жолооны бодлого нь улс орны дотоод дахь нийгэм, эдийн засаг, төрийн байгуулалтыг удирдан хөтлөхөд чиглэсэн төрийн тусгаар тогтносон, бүрэн эрхт байдлыг хамгаалж бэхжүүлэх, шашны талаар явуулах, нийгмийн эдийн засгийн ололтыг хамгаалах, гэр бүлийг бэхжүүлэх, удмын сангаа хамгаалах, нийгмийн дэг журам, халамжийн тогтолцоо, байгаль орчноо хамгаалах цогц бодлого юм.

Энэ шалгуурыг давах өндөр боловсролтой хүнээ Төрийн тэргүүнээр тодруулдаг байсан монголчууд тун удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчөө сонгох гэж байна.

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат чамгүй өндөр боловсролтой нэгэн байсан. Тэрээр Ленинград хотын уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн инженерээр төгсөж техникийн ухааны дэд эрдэмтэн, эдийн засгийн шинжлэх ухааны доктор профессор цолтой. Харин удаах Ерөнхийлөгч Н.Багабанди мөн л Ленинград, Украин, Москва зэрэг ОХУ-ын хотуудын шилдэг их дээд сургуульд хүнсний технологич инженер мэргэжил эзэмшсэн нэгэн.

Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ч мөн адил хойд хөршид боловсрол эзэмшиж, Их Британид боловсролоо дээшлүүлжээ. Харин өнөөгийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Льевовын цэрэг улс төрийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсч, алдарт Харвардын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан нэгэн юм.

Энэ бол 1990-ээд оноос Монголын төрийг удирдаж ирсэн Ерөнхийлөгчдийн боловсролын түүх, монголчуудын бахархал юм. Тэдэнтэй ээлжит Ерөнхийлөгчийн сонгуулиудад монголын нийгэм, улс төрийн томоохон зүтгэлтнүүд өрсөлдөж байв. Тэд бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч доктор профессор Л.Түдэв, хуучнаар ЗХУ-ын Новосибирскийн их сургуулийн шинжлэх ухааны доктор профессор Р.Гончигдорж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, монгол судлаач Л.Дашням нарын хүмүүс. Энэ бол Монгол Төрийн тэргүүний босго өндөр гэдгийг харуулсан том жишээ.

Гэтэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид дунд боловсролтойгоо энгийн үзэгдэл мэт тайлбарлаж, улс орны эдийн засагт хамгийн их дэм өгөх ёстой байсан төмөр замын төслийг олон жилээр чөдөрлөж, төслийн хөрөнгөөс мөнгө завшин, гэмт хэрэгт шалгагдаж байгаа. Сургууль сольж хольж явсан, туйлбаргүй загнаснаа нуусан, ард түмнээ хууран мэхлэгчид өрсөлдөж байна.

XXI зуун бол оюун ухаан, техник технологийн хөгжлийн он жилүүд. Энэ зуун монголчуудаас техник технологийн хөгжлөөс алхам ч хоцрохгүй байхыг шаардаж байгаа. Хэрвээ хоцрох аваас хөгжлөөр дахин хэдэн арван жил хойш ухрах болно. Цаг үе харин монголчуудаас төрд бэлтгэгдсэн, төрийн ажилд нухлагдсан, ачааны хүндийг үүрч, гадаад ертөнцтэй ухаалаг харилцдаг, боловсролыг дээдэлдэг Төрийн тэргүүнтэй байхыг шаардаж байна.

Төрийн тэргүүнд тавигдах наад захын шалгуурыг давахгүй хүмүүсээс нийгэм ард түмний төлөө гарах халуун дулаан сэтгэлийг хүлээгээд нэмэргүй нь тодорхой. Олон зууныг дамжин ирсэн ном судар, өвөг дээдсийн сургаальд "Төр үл мэдэх түшмэдийн засаг уулнаас хүнд" гэсэн хэлц үг байдаг. Монголчууд төрт ёсоо эртнээс эмхэлж, эрхэмлэж, хэнийгээ төрд зүтгүүлэх вэ гэдгийг бодлого, ухаанаар шийдэж ирснийг энэ үг гэрчилдэг. Энэ удаа ч монголчууд олон зууныг дамжин хадгалагдаж ирсэн төрд бэлтгэгдсэн, төрд зүтгэсэн боловсролтой нэгнээ дэмжих нь чухал билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 13 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 14 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 14 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 14 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 15 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 16 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 16 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 17 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 18 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 18 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 18 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 18 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 20 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 20 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 21 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа Өчигдөр
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ Өчигдөр