МОНГОЛД ХЭДЭН АРВАН ТЭРБУМЫН ӨРТЭЙ САУСГОБИ СЭНДС КОМПАНИЙГ ДАХИН ШАГНАЖЭЭ


Жастин Капла нарын экс удирдлагууд нь Ерөнхийлөгчид өршөөгдөөд нутаг буцсан "Саусгоби сэндс" ХХК шилдгийн шилдэг ажил олгогч компаниар шалгарчээ. За яахав тэгээд шилдэг болдог л юм байгаа биз. Гол нь улс оронд төлөх ёстой өр ширээ барагдуулж байна уу гэдэг асуудал байгаа юм. Засгийн газраас зарласан "Ажил олгогч, даатгуулагчдаа дэмжих жил"-ийн хүрээнд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам шилдэг 150 байгууллагыг шалгаруулан, талархал гардуулсны дотор тус компани багтсан байгаа юм. За тэгээд шилдэг ажил олгогч байгууллага шагнал хүртсэн "Саусгоби сэндс" компани 2018 оноос 10 хувийн шимтгэлийн хөнгөлөлт эдлэхээр болжээ.

Уг нь бол энэ компани манай улсад их хэмжээний өртэй. Гэсэн мөртлөө төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" компаниас өр нэхээд байж байдаг. Эргэн сануулахад, "Эрдэнэс Тавантолгой" нь "Саусгоби Сэндс" ХХК-д 5.1 тэрбум төгрөгийн өртэй гэх мэдээллийг нэр бүхий эдийн засагчид хэвлэлд өгсөн. Ном журмынхаа дагуу бол "Саусгоби Сэндс" ХХК Монгол Улсад 35.3 тэрбум төгрөгийн өртэй санагдах юм. Ч.Сайханбилэг засаг удирдаж байх үедээ "Эрдэнэс Тавантолгой" компанийн уурхайд "Саусгоби сэндс" компани өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан 20 гаруй тэрбумын өрөө барагдуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргаж байсан шүү дээ.

Гэтэл "Саусгоби сэндс" компанид "Эрдэнэс Тавантолгой" нь өртэй болчихсон байгаа нь анхаарал татаж байгаа юм. Бас болоогүй "Саусгоби Сэндс ХХК "Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч оны онцлох байгууллага"-аар шалгарсан байсан. МҮХАҮТ-аас Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг өргөмжилдөг "ENTREPRENEUR-2016" ёслолын ажиллагааны үеэр Саусгоби сэндс ХХК-нд энэхүү шагналыг олгосон байдаг. Монгол Улсын хууль журам зөрчсөн асуудалд холбогдож ирсэн компани шилдгээр шалгарсан нь бас л анхаарал татаж байв.

"Саусгоби сэндс" компанийн толгой компани нь Хятад компани. Гэтэл энэ компанийн өрийг даруулахын тулд "Эрдэнэс Таван толгой"-н баруун цанхид олборлолтын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч байгааг сөрөг талтай гэдгийг эдийн засагч Л.Наранбаатар өмнө нь энэ шийдвэр гарах үед ч хэлж байсан. Тэрбээр "Зүүн цанхийн чанар сайтай коксжих нүүрсний давхрагад TTJVCo гээд мөн Хятад компани олборлолт хийж байгаа. Үндсэндээ Эрдэнэс таван толгой бүхэлдээ хятадуудын мэдэлд ингээд очиж байна. Үндэсний Энержи Ресурс гэдэг компаниа дампуурлаа, өрөнд орчихлоо гээд баярлаж бахдах хэрнээ Хятадын компаниудыг болохоор өрнөөсөө гараа гээд Эрдэнэс Таван толгойд олборлолтын эрх өгч байгааг хараад үнэхээр ойлгохгүй юм. Монголчууд Монголдоо үнэ цэнэгүй болж байгаа юм уу" гэж байсан нь анхаарал татсан л асуудал юм:

Эх сурвалж: Зариг.мн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 13 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 13 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 13 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 13 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 14 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 15 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 15 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 16 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 17 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 17 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 17 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 18 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 19 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 20 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 20 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа Өчигдөр
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ Өчигдөр