ХОТЫН ДАРГА ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЖЛАА ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО


Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хуралдаанаар 2017 оны хаврын тохижилтын ажил, Газрын зөрчил арилгах болон гудамж зам талбайн нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан газар чөлөөлөлтийн ажил, 2017 оны зам засварын ажлын явцын талаарх асуудлыг хэлэлцлээ. Энэ онд нийслэлд тохижилт, ногоон байгууламж нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлын танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хийв.

Ногоон байгууламж нэмэгдүүлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай Захирагчийн ажлын албанаас гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлж байгаа аж. Цэцэрлэгжүүлэлтийн хувийн хэвшлийн байгууллагуудаар ногоон байгууламжийн арчилгаа болон нөхөн тарилтын ажлыг 98 гудамжид гүйцэтгүүлж байна. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 4-6 метр урттай том оврын нарс модыг Таван шараас Эскадрилийн хөшөө, Ерөнхий сайд Амарын гудамж, Бага тойруугийн гудамж, Тасганы овооноос Баянбүрдийн уулзвар хүртэл, Сансарын туннелийн зам дагуу зэрэг нийтдээ 1972 ширхэгийг тарих аж. Мөн төмөр зам дагуу буюу Баянзүрхийн шалган нэвтрүүлэх товчооноос 22-ын шалган нэвтрүүлэх товчоо хүртэл 24 мянган хайлаас, 8 мянган ширхэг улиасыг хавар намрын тариалалтаар тариад байгаа юм байна. Эдгээр тарьсан модыг 3 жилийн хугацаанд мэргэжлийн байгууллагад хариуцуулан ажиллаж буйг Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулгынхаа үеэр тодотгон ярьж байлаа.

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор X хороолол, "МТ"-ийн ШТС-аас "Жаст ойл" ШТС хүртэлх туслах зам, замын байгууламжийн тохижилтын, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын, Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн урд талын тохижилт бүхий авто зогсоол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна зам талбай барих тохижилтын ажлыг ирэх сарын 10-ны өдөр дуусгахаар ажиллаж байгаа гэдгээ тэрбээр танилцуулгын үеэр хэлсэн юм. Мөн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх арчлах хамгаалах эрх зүйн орчинг бий болгох зорилгоор Нийтийн эдэлбэрийн газрыг тохижуулахад дагаж мөрдөх журмын төслийг боловсруулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлээд байгаагаа Т.Гантөмөр дарга танилцууллаа.

Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлд газрын зөрчил арилгах үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор газрын зөрчил арилгах чиглэлээр хийгдсэн ажлын танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү хийлээ. Газрын зөрчлийг арилгах нэгдсэн арга хэмжээний хүрээнд явган хүний зам, автозам хаасан буюу орц гарц, автомашины зам хаасан хаалт, хашаа, бусад төрлийн обьектын 129 байршлын судалгаа гарган мэдэгдэл хүргүүлж, газар чөлөөлөх ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байгаа аж. Энэ сарын 15-ны байдлаар 37 байршлын 46 обьектыг чөлөөлж, орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбайг нээгээд байна. Мөн нэгдсэн арга хэмжээний хүрээнд эзэмшиж, ашиглаж байгаа газрынхаа талбайн хэмжээг зохих зөвшөөрөлгүй сунгасан иргэн, хуулийн этгээдийн судалгааг гаргаж, зөрчлийг арилгах, хугацаатай мэдэгдэл хүргүүлэх, харилцан зөвшилцөх, уулзалт хийх замаар хашааг татуулах, зөрчлийг арилгуулах ажил хийгдэж байгаа гэдгийг П.Баярхүү орлогч танилцуулгадаа дурьдав.

Тохижилт, ногоон байгууламж нэмэгдүүлэх болон газар чөлөөлөх чиглэлээр хийгдэж буй ажлуудын танилцуулга хийгдсэний дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр ногоон байгууламжаа чигжих, том оврын мод суулгац тарих, түүнийг арчилж хамгаалах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай гэрээ байгуулж, хяналт сайн тавьж ажиллах, тохижилтын ажлын хүрээнд эко хавтан, асфальтаар хучих зэргээр тоосжилтыг бууруулах чиглэл барьж ажиллах. Мөн нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилга болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшил газраа хэтрүүлэн хашаа барьсан иргэн аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхийг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 4 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 5 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 5 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 5 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 6 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 7 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 7 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 8 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 9 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 9 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 9 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 9 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 11 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 11 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 12 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 12 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй 21 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа Өчигдөр
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ Өчигдөр