Монгол ардын хувьсгалт намын дарга Н.Энхбаярыг СЕХ-оос хэд хэдэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан. Харин өнөөдөр тус нам 14:00 цагт Бага чуулганаа зарлажээ. Энэхүү хурлаар нэр дэвшигчээ ахин хэлэлцэхээр болсон байна. Албаны хүний мэдээлж буйгаар бол хэд хэдэн хүний нэр яригдаж байгаагийн дотор Шадар сайд асан Ц.Оюунбаатар болон Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж нар өрсөлдөхөөр болсон аж.
Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр хуульч, өмгөөлөгч С.Нарангэрэл намдаа хүсэлтээ гаргажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна